"Цагдааг доромжилсон Б-г 48 цаг саатуулах шийдвэр гаргасан" | News.MN

"Цагдааг доромжилсон Б-г 48 цаг саатуулах шийдвэр гаргасан"

Хуучирсан мэдээ: 2017.10.03-нд нийтлэгдсэн

"Цагдааг доромжилсон Б-г 48 цаг саатуулах шийдвэр гаргасан"

Монгол Улсын Гавьяат жүжигчин, зууны манлай эстрадын дуучин, поп хатагтай Б.Сарантуяа энэ сарын 26-29-нд Америкт “Unforgettable evening” буюу “Сэтгэл догдлуулсан үдэш” аялан тоглолтын тоглох гэж байна.

Олон нийтийн сүлжээгээр замын цагдаагийн албан хаагчийн тавьсан шаардлагыг үл биелүүлж, эсэргүүцсэн гэх иргэний талаарх мэдээллүүд олны анхаарлыг татаж байна. Тухайн иргэнд хуулийн хариуцлага оногдуулсан, оногдуулаагүй гэх эргэлзээтэй мэдээллүүд цацагдаж байгаа учраас Нийслэлийн прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга А.Цэрэнсодномоос зарим асуултанд хариулт авлаа.

-Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Б нь цагдаагийн албан хаагчийн тавьсан шаардлагыг үл биелүүлж, хэл амаар доромжилсон гэх мэдээлэл, дүрс бичлэг олон нийтийн сүлжээгээр тархаад байгаа.Тухайн иргэний зөрчилд хуулийн ямар хариуцлага тооцсон бэ?

-Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Төв шуудангийн уулзвар орчимд 2017 оны 9 дүгээр сарын 21-н өдөр Land cruiser 200 маркийн 1793 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл урсгал сөрж, замын хөдөлгөөнд оролцсон учир Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн хамгаалалтын хэлтсийн цагдаа, зохицуулагч, О автомашиныг зогсоож жолоочийн баримт бичгийг шалгасан. Энэ үед тухайн автомашинд зорчиж явсан Б гэгч иргэн’Төрийн тусгай хамгаалалтын машин зогсоодог хэн бэ чи, ордон орох яаралтай ажилтай байна’ гээд хэл амаар доромжилж, тавьсан шаардлага эсэргүүцсэн гэх зөрчил гаргасан байна. Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн Хэрэг бүртгэх тасгаас тухайн зөрчлийг шалган 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 2.3 дах хэсэгт заасан ‘төрийн албан хаагчийг хүч хэрэглэхгүйгээр эсэргүүцсэн, эсхүл доромжилсон” гэх заалтын дагуу 250 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 250.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас холбогдох баримт, материалыг хянаад иргэн Б-гийн үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1.1, 1.2 дах хэсэгт заасан ‘Олон нийтийн газар хэрүүл маргаан үүсгэж, бусдыг өдөөн хатгаж, танхайрсан үйлдэл байна гэж үзэж” 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдөр Цагдаагийн байгууллагаас оногдуулсан 250.000 төгрөгийн торгуулийн шийтгэлийг хүчингүй болгож тодорхой хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулахаар Сүхбаатар дүүргийн шүүхэд дүгнэлт бичиж хүргүүлсэн.

Прокурорын дүгнэлтийг үндэслэн зөрчлийг хэргийг хянан хэлэлцэх хүртэл хугацаанд иргэн Б-г 48 цаг хүртэл хугацаагаар саатуулаад байгаа болно.

-Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1.1, 1.2 дах хэсэгт заасан зөрчлийг гаргасан бол ямар шийтгэл оногдуулах ёстой вэ?.

-Дээрх зүйлд хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулахаар заасан байгаа. Үүнийг шүүх шийдвэрлэнэ.

-Тухайн автомашин дуут дохионы тусгай зөвшөөрөл эзэмших эрхгүй байсан гэх мэдээлэл байна. Иргэн Б нь дуут дохио ашиглах эрх бүхий албан тушаалтан мөн байсан уу?.

-Тухайн тээврийн хэрэгсэл нь тусгай дуут болон гэрэл дохио хэрэглэх зөвшөөрөлтэй байсан. Тухайн зөвшөөрлийг Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвөөс тусгай шаардлага хангасан машинд ашиглахыг зөвшөөрдөг юм. Тиймээс энэ асуудлыг Замын цагдаагийн байгууллага шалгаж шийдвэрлэх үүрэгтэй юм. Хэрвээ тусгай дуут болон гэрэл дохио хэрэглэх журам зөрчсөн бол хэн ч байсан хуульд заасан хариуцлага хүлээнэ. Прокуророос иргэн Б-д холбогдох Зөрчлийн материалыг хянаж, шийтгэл оногдуулсан шийдвэрийг зөвтгөн, хариуцлага хүлээлгэхээр, шүүхэд дүгнэлт бичиж хүргүүлээд байна.

Эх сурвалж: prokuror.mn

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2017-10-03 122.201.31.77

Аавын таван салаа [Хориотой Үг] дутсан эрхий балай нөхөр байна даа эх эцэг нь ямар хүмүүс байна аа хүүгээ хүмүүжүүлж чадаагүй зөвхөн өнгө талыг хөөсөн хөөрхийлөлтэй л санагдана өдий насалчихаад эх эцгийнхээ чихийг халууцуулж л явдаг буруу эрхэлсэн хүүхэд бухын хүзүүнээс хатуу гэж энэ дээ.

Avatar

шударга иргэн 2017-10-03 202.179.25.178

ойлгомжтой л шүүдээ. юунд нь бухимдацгаагаад байгаа юм. бусад юмаа яая гэж байж ..

Avatar

ХӨГИЙН МОНГОЛ ЦАГДАА 2017-10-03 202.179.24.235

АМЕРИКД ИНГЭСЭН БОЛ ЭНЭ [Хориотой Үг] 15 ЖИЛ [Хориотой Үг].

Avatar

Зочин 2017-10-03 103.9.90.53

Одоо энэ нөхрийг хэн ч харсан таньдаг болсон, харин тааралдвал шившиглээд өөр лүү нь салаавч өгөөрэй

Avatar

Зочин 2017-10-03 66.181.185.136

Piz daag 30 honog gantsad hiicheech

Avatar

Зочин 2017-10-03 202.21.105.50

Үсийг нь хусаж байгаад 30 хоног шалдан баривчлах хэрэгтэй.

Avatar

зочин 2017-10-03 203.91.118.180

хүн рүү дунд хуруугаа гозойлговол ямар хариуцлага хүлээлгэх вэ, төрийн дээд албан тушаал хашиж байгаа хүмүүс зөндөө тэгдэгдээ

Avatar

Зочин 2017-10-03 202.179.24.235

МУУД ДЭЭРЭЛХҮҮ САЙНД ДОЛИГОНУУР ХӨГИЙН МОНГОЛ ЦАГДААГ 250 МЯНГАТАЙ ХЭН Ч НУЛИМЖ ДЭВСЭЖ ДОРОМЖИЛЖ БОЛНО ГЭЭД ЦАГДАА ПРОКУРОР ЗАРЛАХ ШИВ ДЭЭ.ЖИРИЙН ИРГЭН БАЙСАН БОЛ ПРОКУРОР ЦАГДАА АЛЬ АЛЬ НЬ НИЙГЭМД ҮЗҮҮЛЭХ ХОР НӨЛӨӨ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН НЭР ХҮНДЭД ХАЛДСАН ГЭЭД 10 ЖИЛЭЭР ШОРОН ЗААХ БАЙЛАА.ЗҮЙЛ АНГИ ЮУН ЗӨРЧИЛ! ТЭР ХЭН ГЭДЭГ УЛС ТӨРЧ АРД НЬ БАЙГАА ТАЛААР ТАГ ЧИГ.

Avatar

зочин 2017-10-03 202.131.225.153

тэр хүний нэрийг нууцлаад байх шаардлага байхгүй ш дээ. сагацан ла ларыг юунаас хамгаалаад байгаан. УИХ-ын гишүүний хүүхэд гэдэг нь үнэн л юм байна л даа. үнэхээр буруу, муухайгаасаа салж шударга байдал тогтооё л гэж байгаа бол зөрчил гэргэсэн хэн ч байсан нэрээр нь зурагтай нь л тавь л даа. тэр өөрөө бусдын эрхийг хүндэтгээгүй, доромжилсон бол юуг нь нуугаад хамгаалаад байгаан. үүнээс болоод наад хэрэг зөрчил, бүдүүлэг явдал гардаг чинь багасахгүй байгаа юм

Avatar

Zochin 2017-10-03 27.123.214.95

Arga hemjee n baga bn. Busad humuusd surgamj bolno

Avatar

Зочин 2017-10-03

Хэрвээ би салаавч өгсөн бол ямар аймар хүчирхийлүүлж байгаа бол оо ккк Чи төр рүү салаавч гаргана гэнээ гээд бороохойдож өгч байгаа шд. Тэгээд нөгөө аймар гэмт хэрэгтнүүдтэй сар хорих байлгүй

Avatar

Зочин 2017-10-03

с о г т у у гэдэг үг хориотой юм байна

Avatar

Зочин 2017-10-03

машин нь дуут дохио хэрэглэх зөвшөөрөлтэй байсан ч дотор нь хэн дуртай нь суугаад дохио анивчуулаад чарлуулаад яваад байх боломжтой юм уу? албаны машинаа энэ хүнд хэрэглүүлсэн албан тушаалтанд хариуцлага тооцох ёстой. Мөн жирийн [Хориотой Үг] иргэн суулгачаад тусгай дуут дохиогоо ажиллуулсан жолооч ч буруутай.

Avatar

Зочин 2017-10-03 122.201.31.199

ингээд л болоо юу.

Avatar

ККККК 2017-10-03 66.181.160.1

ДУУТ ДОХИОТОЙ МАШИН ЧИНЬ БАРАГ Л БУСДЫН БОЛООД НИЙТИЙН АМЬ НАС ЭРХ АШГИЙН ТӨЛӨӨ ЯВЖ БАЙХ ЁСТОЙ БУС УУ. НЭГ [Хориотой Үг] ГАР Л ГАРЧ ИРДЭГ МАШИН БАЙХ ЁСТОЙ БОЛ БИ Ч МӨНГӨ ТӨЛӨӨД АВМААР БАЙНА. ЗӨВ БАЙ Л ДАА

Avatar

ККККК 2017-10-03 66.181.160.1

с** ГЭЖ.. ИЙМ Л ХУУЛЬТАЙ УЛСАД АМЬДАЧ БАЙГАА ЮМ УУ. ЭНГИЙН АРД ҮНЭМЛЭХЭЭ МАРТСАН БОЛ 48000 ТОРГОНО ГЭЧИХЭД. САНААТАЙ ҮЙЛДЭЛ ХИЙЖ ЦАГДААГ САЛААВЧААР ДОРОМЖЛОХ БОЛ БАРАГ БОЛОХ ЮМ БАЙНА Ш ТЭЭ. ИНЭЭД НЬ ХҮРЭЭД Л 2 ӨДӨР СУУНА ЭСВЭЛ НЭГ ХООЛНЫ МӨНГӨ ӨГНӨ.

Avatar

Иргэн 2017-10-03 202.70.36.198

Хаха, шүүх нь арга хэмжээ авахгүй л болов уу даа…

Avatar

Зочин 2017-10-03 103.229.121.19

ee zailuul ingeed boloo u, toriin albanaas burmoson zailuulbal taarna

Avatar

Зочин 2017-10-03 107.170.170.208

Албадан сургалтад хамруулж баривчлаад нийтийн ажилд ажлуулах хэрэгтэй. Тэгж байж хүмүүжүүлнэ. Тэр залууд өөрт нь ч хэрэгтэй

Avatar

зочин 2017-10-03 119.40.103.162

Баяр хүргэе, хуулийн байгууллага ийм л байх ёстой.

Avatar

777777777 2017-10-03 202.179.27.251

Өө за за төрийн ордон согтуучуудийн ороод гардаг газар болчихон юм байналдаа,,,

Avatar

Зочин 2017-10-03 103.9.90.53

Сайд албан хаагчдаа ингэж анхаарч байгаад цагдаагийн алба хаагчид бид баярлаж байгаа шүү.

Avatar

Зочин 2017-10-03 203.91.112.214

Гуч хоног хорь.

Avatar

Зочин 2017-10-03 77.244.223.101

Салаавч тэгээд доромжлол уу.

Avatar

Тэгээд л болоо юу 2017-10-03 103.9.90.229

Тэр далдгануурт ийм арга хэмжээ аваад л болоо юу? Тэгж далдганах, дэвэх боломжийг олгосон тэр дуут дохио хэрэглэх зөвшөөрөл өгсөн, мөнөх хэрэг төвөгт орооцолдох үед хамгаалж хайцайлж хэргээс мулталж байсан хууль хяналтынхан, олны нүдэн дээр тэр нөхрийн ярьж байсан хурандаа нарынх нь нэгийг дор хаяж шалгаж шийтгэх хэрэгтэй. Нэг гэсэн хэргийг өнгөн хэсгийг нь илэх биш угт нь тултал шалгах зохих хатуу арга хэмжээг авах хэрэгтэй, бусдад сургамж болог

Avatar

Зочин 2017-10-03 107.170.170.208

Дуут дохио нь ямммммар ч зөвшөөрөлгүй байсан гэсэн шдээ. Одоо ч авто сэлбэгийн дэлгүүрээс маяак авж тавьдаг онигргон залуус ч их олширж дээ

Avatar

Зочин 2017-10-03 66.181.160.108

7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуул

Avatar

Зочин 2017-10-03 202.55.191.102

Муу ядарсан амьтан байсан бол аль хэдийн шорондорсон, задарсан амьтанд энэ торгууль юу ч биш, манай хууль ямбатанг хамгаалж ядуусыг доорд үздэг.

Avatar

Зочин 2017-10-03 103.9.90.53

Муу новшийг дээд хэмжээгээр нь хорь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж