Че Геварын дурсгалыг хүндэтгэхээс татгалзав

Хуучирсан мэдээ: 2017.10.03-нд нийтлэгдсэн

Че Геварын дурсгалыг хүндэтгэхээс татгалзав

“Зүрхний Улаанбаатар” сэдэвт гэрэл зургийн уралдааныг “Гэрэл зураг сонирхогчдын клуб”-ээс өнөөдрөөс эхлэн зарлажээ.

Боливын армийн ахмад дайчид Кубын хувьсгалчдын нэг Эрнесто Че Геварын амь үрэгдсэнээс хойш 50 жилийн дараа дурсгалын арга хэмжээнд оролцохоос дургүйцжээ.

Тус улсын засгийн газар ирэх долоо хоногт гадаадын зочдод зориулан хэд хэдэн дурсгалын арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн юм санж. Гэвч домогт хувьсгалч Че Геварын эсрэг тэмцэж явсан армийн ахмад дайчид арга хэмжээнд оролцохоос татгалзсан гэж Боливын засгийн газрын төлөөлөгч мэдэгджээ.

Боливын ахмад  дайчид Че Геварын дурсгалын арга хэмжээнд оролцохоос мөр зэрэгцэн тулалдаж явсан нөхдөдөө хүндэтгэл үзүүлэхийг илүүд үзжээ.

Кубын алдартай хувьсгалчдын нэг Эрнесто Че Гевара Латин Америкт коммунист хувьсгал гаргахаар төлөвлөж, Боливт партизаны дайн өдөөсний дараа 1967 оны аравдугаар сарын 8-нд баривчлагдан, маргааш нь цэргүүдэд буудуулж амиа алдсан билээ.

Эрнесто Че Геварын дурсгалын арга хэмжээнд оролцохоос татгалзсан ахмад дайчдын нэг Марио Морейра “Бид ийм улс төрийн арга хэмжээнд оролцохгүй. Кубын хувьсгалчдын дурсгалыг хүндэтгэнэ гэж үү? Боливын засгийн газар ард түмнийг төлөөлж байгаагийн хувьд улс орноо хувьсгалчдаас хамгаалан тэмцсэн бидэнд бас амиа алдсан 59 цэрэгт хүндэтгэл үзүүлэх ёстой”  хэмээн ярьсан байна.

1966-1967 оны хооронд үргэлжилсэн Боливын цэргүүд болон Че Геварын партизануудын тэмцэл Че Геварын үхлээр дууссан билээ.

Боливын Батлан хамгаалахын сайд Че Геварын дурсгалыг хүндэтгэх арга хэмжээг зохиосноор Болив, Куб хоёр улсын хооронд үүссэн олон жилийн өмнөх “шарх”-ыг эдгээх бас нэг алхам болно гэж үзэж байгаа ажээ.

Харин Боливын армийн ахмад дайчид “Хэрэв Че Гевара ялсан бол манай орон одоогийнхоос огт өөр байх байсан. Үндсэн хуультай засгийн газар байгуулагдсанд бидний ач гавьяа бий” гэжээ.

Орчуулсан Н.Энхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж