
Техасийн эмнэлэгийнхэн, нөхөр нь дагалдан авчирсан Гиффордсийг онгоцоор зөөсөн нислэг “хэлэх юмгүй сайн хийгдлээ” гэж мэдэгдсэн байлаа. Энэ төв нь тархины гэмтлийг эмчлэх зориулалтын юм.
Тусон хотын эмнэлэгээс түүнийг үдэж байсан хүмүүсийг сонсоод конгрессмен уйлж байсан гэж эмч нар нь ярьж байв. Түүнийг нисэх буудалд хүргэх замд цугларсан олон үдэж буй дууг сонсоод Гиффордс инээж байсан гэж мэс засалч Рендэлл Фрис (Randall Friese) ярьжээ.
Хьюстоны эмнэлгийн нейрохирург Дон Ким (Dong Kim) түүний эдгэрэх боломжийг “маш сайн” гэж үнэлсэн байна.