УИХ дахь Ардчилсан намын бүлэг яг одоо ээлжит бусаар хуралдаж байна. Бүлгийн гишүүд Ерөнхий сайдад нэр дэвшиж буй Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүхтэй уулзаж байгаа аж. Ардчилсан намын бүлэг Засгийн газрын бүтцийг өөрчлөх, дэд сайд нарыг цомхотгох шаардлагатай гэж үзэж байгаа. Тиймээс бүлгийн гишүүд Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхээс байр суурийг нь сонсож буй нь энэ юм.
У.Хүрэлсүхийн хувьд Засгийн газрын одоогийн бүтцийг өөрчлөхгүй гэдэг байр суурь барьж буйгаа УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдах үеэр мэдэгдсэн удаатай.
Т.НОМИН