ДАШТ-д амжилт гаргасан өсвөрийн шатарчдыг хүлээн авч уулзав | News.MN

ДАШТ-д амжилт гаргасан өсвөрийн шатарчдыг хүлээн авч уулзав

Хуучирсан мэдээ: 2017.10.03-нд нийтлэгдсэн

ДАШТ-д амжилт гаргасан өсвөрийн шатарчдыг хүлээн авч уулзав

УИХ дахь МАН-ын гишүүн Н.Энхболд, С.Бямбацогт, Д.Оюунхорол нар мэдээлэл хийлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилт гаргасан өсвөрийн шатарчдыг өнөөдөр хүлээн авч уулзав.

Уулзалтад УИХ-ын дэд дарга, Монголын шатрын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Я.Санжмятав, Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Ц.Сайнбаяр, шатрын их мастер Ц.Батчулуун, өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт сурагч Д.Батсүрэн, хүрэл медальт сурагч Б.Тэнүүнболд нар оролцлоо.

Энэ жил өсвөрийн шатарчин хөвгүүд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, амжилт дүүрэн байгааг Монголын шатрын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Я.Санжмятав, Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Ц.Сайнбаяр нар танилцуулсан юм.

Өнгөрсөн есдүгээр сарын 16-26-ны өдрүүдэд Уругвай Улсын Монтевидео хотноо болсон өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хөвгүүдийн 14 насны ангилалд Монгол Улсын тамирчин Д.Батсүрэн шалгарч алтан медаль хүртжээ.

Мөн есдүгээр сард Бразиль Улсад болсон өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хөвгүүдийн 8 насны ангилалд Б.Тэнүүнболд хүрэл медалийн эзэн болсон байна. Эдгээр нь дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хөвгүүдийн авсан анхны алт, хүрэл медаль гэдгээрээ онцлог юм. Үүний өмнө 2014 онд Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын тамирчин мөнгөн медаль хүртэж байжээ. Ингэснээр Монгол Улсын өсвөрийн шатарчин хөвгүүд дэлхийн аваргын алт, мөнгө, хүрэл гэсэн цогц медальтай болж байгаа юм байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтад оролцогчдод амжилт хүсч, Монгол Улсад шатрын спорт хөгжиж байгаа тухай болон шатарчдын амжилтын талаар ярилцлаа.

Эх сурвалж: President.mn

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2017-10-03 122.201.31.77

Монгол хүний оюун ухааныг сайн үнэлж өгдөг шагнал мөнгийг нь сайн өгөөрэй.

Avatar

Зочин 2017-10-03 202.21.100.210

Манай еөөгий гэж нэг далдгар гар байнаа. Өөрийгөө Женко мафийн бүлэглэлийн толгойлогч гэдэгт бүрэн итгэлтэй байх шиг байх юмаа. Удахгүй юмдаа гэж л тайвширахаас.

Avatar

Зочин 2017-10-03 202.55.191.102

Чи Элбэгээг мөрөөддөг юмуу, Тэр чин МАНАН-гийх мафийн толгойлогч

Avatar

Би 2017-10-03 150.129.143.235

Хүнд баяр хүргэхээр далдганасан болох уу? Чиний энэ үйлдлийг юу гэх вэ?

Avatar

Зочин 2017-10-03 202.179.24.235

КИНОНЫ а******н МАФИ ДУУРИАЖ ДАВХИХААР ДАЛДАГАНАХ ГЭХГҮЙ ЖҮЖИГЛЭХ ГЭХ ЮМ УУ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж