Лас Вегасын халдлагад 59 хүн амиа алдлаа

Хуучирсан мэдээ: 2017.10.03-нд нийтлэгдсэн

Лас Вегасын халдлагад 59 хүн амиа алдлаа

Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуулийн төсөлд Үндэсний аудитын газраас аудит хийн санал, дүгнэлт боловсруулснаа Монгол Улсын Ерөнхий аудитор А.Зангад УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр өргөн барилаа.

АНУ-ын Лас Вегас хотод урд шөнө гарсан алан хядлагын улмаас 59 хүн амиа алдаж, 527 хүн шархдаж, гэмтсэн байна.

22,000 үзэгч цугласан хөгжмийн наадмын задгай талбай руу буутай этгээд ойролцоох Мандала Бэй зочид буудлын 32-р давхраас гал нээсэн гэнэ. Олон хүний амийг хөнөөсөн гэмт этгээдийг 64 настай Степан Пэддок болохыг тогтоожээ.

Цагдаа нар алуурчин этгээдийг баривчлахаар очиход өөрийгөө буудаж хөнөөсөн байна. Түүний өрөөнөөс арав гаруй галт зэвсэг олдсон байна. 

Исламын улс бүлэглэл энэ хэргийг үйлдсэн гэж мэдэгдээд байгаа боловч мөрдөгчид одоогоор түүнийг алан хядах ямар нэгэн байгууллагатай холбоотой баримт нотолгоо олоогүй байна.

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Цагаан ордноос мэдэгдэл хийж,  Лас Вегас хотод гарсан аллагыг “Жинхэнэ чөтгөр”-ийн дайрлага гэж тодорхойлсон байна.

Д.Трамп онцгой байдлын албаны албан хаагчид маш шуурхай ажиллаж, өөр олон хүний амийг аварсныг магтаад Лас Вегаст өөрөө лхагва гаригт буюу маргааш очихоо мэдэгджээ.

Орчуулсан Н.Энхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж