Албанийн үймээнээр гурван хүн үрэгдэв

Хуучирсан мэдээ: 2011.01.23-нд нийтлэгдсэн

Албанийн үймээнээр гурван хүн үрэгдэв

Албанийн нийслэл Тирана хотод Засгийн газрын эсрэг хийсэн жагсаалын үеэр жагсагчид ба цагдаагийн хооронд мөргөлдөөн гарч гурван хүн амиа амиа алдаж хэдэн арван хүн шархадсан тухай Agence France-Presse энэ сарын 21-нд мэдээлжээ.
The Daily Mail дамжуулж байгаагаар Тирана хотод энгийн 22 жагсагч, цагдаагийн 17 ажилтан шархадсан тухай албан ёсоор мэдээлж байна. The Washington Post сонинд ирсэн мэдээгээр 130 гаруй хүн шархаджээ.
Галт сумын шарх авсан гурван хүн нас барсан гэнэ. Гэхдээ галт зэвсэг хэрэглэсэн эсэх талаар ямар нэгэн мэдээлэл байхгүй. Хэний буудалт хүний аминд хүрсэн талаар ч тодорхой мэдээлэл алга. Жагсагчдын эсрэг нулимас асгаруулах хий хэрэглэсэн байжээ.
Тус орны дээд удирдлагын авлигын дуулиантай холбоотойгоор сөрөг хүчний зохион байгуулсан жагсаалд 20 мянган хүн оролцсон байв. Тэд ээлжит бус сонгууль явуулахыг шаарджээ. 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж