Д.Сумъяабазарыг Шадар сайдаар томилохоор тохиролцжээ

Хуучирсан мэдээ: 2017.10.03-нд нийтлэгдсэн

Д.Сумъяабазарыг Шадар сайдаар томилохоор тохиролцжээ

АНУ-ын Флорида мужийн Помпано далайн эргээр нэгэн эр зугаалж яваад “аварга нүд” олсон байна.

УИХ-ын намрын чуулган нээлтээ хийж, Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд томилогдох өдрүүд үргэлжилж байна. Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүх одоо танхимаа хэрхэн бүрдүүлэхээс Засгийн газар төдийгүй, МАН-ын ирээдүй тодорхойлогдоно. Тиймээс ч энэ удаагийн Засгийн газар мэргэжлийн байх уу эсвэл гэсэн сонголт МАН-д бий.

Засгийн газарт хэн хэн сайд болох, хэн ямар албан тушаалд очих вэ гэсэн таамаг олон нийтийн дунд өрнөсөөр. Тэгвэл зарим сайд нарын нэрс эхнээсээ тодроод байгаа бололтой. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар Шадар сайдаар томилогдохоор болсон бол УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл Боловсрол, соёл, спортын сайдаар томилогдохоор болсон талаар эх сурвалж мэдээллээ.

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын хувьд УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдсон. Парламентад сонгогдохоос өмнө МАН-ын нийслэл хариуцсан нарийн бичгийн дарга, Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооны дарга зэрэг сонгуульт албан тушаалыг хашиж байсан, намын гал тогоонд багагүй хугацаанд ажилласан туршлагатай. Тиймээс ч Шадар сайдад томилогдох боломжтой гэж намын нөхөд нь санал нэгдсэн сурагтай.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж