Каталончууд зорьсондоо хүрч чадах уу?

Хуучирсан мэдээ: 2017.10.03-нд нийтлэгдсэн

Каталончууд зорьсондоо хүрч чадах уу?

-Тиймээ, гурван жилийн өмнө АХ-ын 88 жилийн ойгоор миний хул шүдлэн төрийнхөө их баяр наадамд алтан жолоо өргүүлэн түрүүлж нутаг усны минь нэрийг халх даяар цуурайтуулж байсан.

Испанийн засгийн газраас хориглосныг үл тоон Каталон бүс нутагт аравдугаар сарын 1-нд тусгаар тогтнолын төлөөх бүх нийтийн санал асуулга явуулсан юм.

Каталоны албаныхны мэдээлснээр цагдаагийн хориг, саадыг үл харгалзан бүх нийтийн санал хууралтад 2.26 сая хүн оролцож, ирц 42 хувьд хүрсэн гэнэ. Санал асуулга орон нутгийн цагаар өглөө 09.00 цагт эхлэх боловч хүмүүс үүрийн 05.00 цагаас санал авах байрны гадна цугларч эхэлснийг эх сурвалжууд мэдээлж байв. Бүх нийтийн санал асуулгад оролцогчдын 90 хувь нь тусгаар тогтнохыг дэмжсэний дараа Каталоны засаг захиргааны тэргүүн Карлес Пуйгдемонт Испани улсаас салан тусгаарлах эрхээ авлаа хэмээн мэдэгдсэн аж. Санал асуулгын үр дүнг бүс нутгийн хууль тогтоогчид хэлэлцэж, тусгаар тогтнох арга замыг тодорхойлох гэнэ. Каталоны хууль тогтоох байгууллагын 135 гишүүний 72 нь тусгаар тогтнолыг дэмжиж байгаа аж. Бүх нийтийн санал асуулгыг хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө мягмар гаригт үйлдвэрчний эвлэлүүд ажил хаялт зарлажээ.

Испанийн засгийн газраас Каталоныг тусгаар тогтнолоо зарлахын эсрэг бүх арга хэмжээг хуулийн хүрээнд авч хэрэгжүүлэхийг хууль зүйн сайд Рафаэл Катала мэдэгджээ. Испанийн эрх баригчид үндсэн хуулийн 155-р зүйл заалтыг ашиглан Каталоны автономит эрхийг цуцлахыг анхааруулжээ. Испанийн ерөнхий сайд Мариано Рахой Каталонд үүссэн нөхцөл байдлыг тус улсын  үндсэн хуулийн том хямрал хэмээн тодорхойлсон байна.

Түүнчлэн Европын комиссын дарга даваа гаригт Испанийн Каталон бүс нутагт явагдсан тусгаар тогтнолын төлөөх бүх нийтийн санал асуулгыг хууль бус хэмээн мэдэгдэж, засгийн газартайгаа хэлэлцээр хийхийг уриалжээ. Харин Германы гадаад хэргийн сайдын орлогч Каталонд салан тусгаарлах хөдөлгөөн өргөжиж байгаад санаа зовниж байгаа ч Европын холбооны бүх гишүүд ардчиллын зарчим, хууль ёсыг хүндэтгэн, дагах ёстой хэмээн мэдэгдсэн байна. Европын холбооны тэргүүлэх орнууд болох Их Британи, Бельги улс Испанийн засгийн газраас цагдаагийн хүч ашиглан бүх нийтийн санал асуулгыг зогсоохыг оролдсоныг шүүмжилжээ.

Испанийн зүүн хойд хэсгийн чинээлэг бүс нутаг Каталонд аравдугаар сарын 1-нд тусгаар тогтнолын төлөөх санал асуулгыг цагдаагийн хүчээр зогсоохыг оролдсон юм. Үүний улмаас мөргөлдөөн гарч олон хүн гэмтэж бэртсэн байна. Каталоны эрүүл мэндийн газраас мэдээлснээр аравдугаар сарын 1-ний мөргөлдөөний улмаас 893 хүн эмнэлгийн тусламж авсан гэж мэдэгджээ. Гэмтэж бэртсэн хүмүүсийн дундаас дөрвийнх нь биеийн байдал ноцтой байсныг мэдэгдэлд онцолсон байна.

Испанийн хамгийн чинээлэг, аж үйлдвэрлэл, аялал жуулчлал өндөр хөгжсөн бүс нутаг бол Каталон. Түүнчлэн “Volkswagen”, “Nestle” зэрэг олон улсын томоохон брэндүүдийн үйлдвэрүүд Каталонд төвлөрсөн байдаг бөгөөд Европын хамгийн хөл хөдөлгөөнтэй далайн боомтод тооцогддог аж. Гэвч өөрийн хэл, соёлтой каталончууд автономит эрхээ нэмэгдүүлж, Испанийн татварын орлогын ихэнхийг бүрдүүлдэг мөнгөө өөртөө зарцуулахыг хүсчээ. Каталоны тусгаар тогтнол тэнд амьдарч буй 7.5 сая хүнээс гадна Испанийн эдийн засаг, цаашлаад Европын холбооны бүрэн бүтэн байдалд заналхийлэл болжээ.

Түүхэндээ үндсэрхэг үзэл хүчтэй байсан Каталони Испаниас тусгаар тогтнох оролдлого хэдэнтээ хийж байсан бөгөөд үүний дүнд автономт статустай болсон.  Сүүлийн жилүүдэд тусгаар тогтнолын асуудал эрчимтэй яригдах болсон. 2014 оны дөрөвдүгээр сард Испанийн Парламент Каталоны тусгаар тогтнолын талаар санал хураалт явуулахыг хориглож байлаа. Харин мөн оны арваннэгдүгээр сарын 9-ний өдөр иргэдийн дунд санал асуулга явуулсан бөгөөд санал асуулгад оролцсон 2,25 сая хүний 80% нь тусгаар тогтнолыг дэмжиж байв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж