Польшийн зохиолчийн номыг Орост хориглов | News.MN

Польшийн зохиолчийн номыг Орост хориглов

Хуучирсан мэдээ: 2017.10.02-нд нийтлэгдсэн

Польшийн зохиолчийн номыг Орост хориглов

Хуучин орон сууцны үнийн хувьд Улаанбаатар хотод зарын сонингуудаар зарагдаж байгаа орон сууцнуудын хувьд байршил, наран талдаа цонхтой эсэх, байрлах давхар зэргээс хамааран үнэ нь харилцан адилгүй байгаа

Польшийн нийтлэлч Ян Новак Езёраньскийн “Восточные размышления” номыг Петербург хотын шүүх ОХУ-ын нутаг дэвсгэрт худалдах, тараахыг хориглосон шийдвэрийг энэ 2017 оны наймдугаар сарын 23-нд гаргасан юм. Анхан шатны шүүхийн энэ шийдвэрийг хүчинтэй хэвээр үлдээх шийдвэрийг шүүх есдүгээр сарын 30-ны өдөр гаргасан хэмээн РИА Новости мэдээллээ.

“Восточные размышления”  ном нь Ян Новак Езёраньскийн нийтлэлүүдийн эмхэтгэл бөгөөд энэ ном нь экстремист үзлийг дэвэргэсэн гэж үзэн шүүх ийм шийдвэр гаргасан юм. Номыг Польшийн хүрээлэн эрхлэн 2016 оны хоёрдугаар сард хэвлэсэн. Шүүхийн шийдвэр гарсны дараа цагдаагийнхан номыг холбогдох газруудаас хураан авсан юм.

“Түүхийн зарим нэг баримтыг гуйвуулсан, “Оросын элит”-үүд гэгдэж байгаа хүмүүс нь бусад улсын тусгаар тогтнолд аюул учруулахуйц гэж ойлгогдохоор, улс төрийн удирдагчдын дүр төрхийг сөргөөр гаргасан, дайн өдөөгч мэтээр харуулсан зэрэг нь улс төрийн давалгаа үүсгэж, олон улсын, мөн үндэстэн хоорондын зөрчил үүсгэж, улмаар ОХУ-ын тусгаар тогтнолд аюул үүсгэж болзошгүй” хэмээн шүүхийн шийдвэрт дурджээ.

Шүүхийн шинжээчдийн үзсэнээр дэлхийн хоёрдугаар дайны үеийн ЗХУ-ын үйл ажиллагааны талаар гуйвуулсан баримттай, ЗХУ-ыг дайсан хэмээн нэрлэсэн, орчин цагийн Оросыг Гитлерийн Германтай адилтгасан гэжээ.

Ян Новак Езёраньский (1914-2005) нь Польшийн нийгмийн зүтгэлтэн, улс төр судлаач, “Свободная Европа” радио станцын польш хэл дээрх албыг олон жил ахалж байсан юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-10-02 202.131.245.243

Польшууд 1934 онд Гитлертэй найрамдлын гэрээ байгуулсан бөгөөд Чехословакийн ЗГ-ын хүсэлтээр тэдэнд Улаан арми туслахаар очих гэхэд польшууд нутаг дээгүүрээ дамжин өнгөрүүлээгүй. Дараа нь польшүүд Чехословакийг Германтай хуваан авсан.

Avatar

Зочин 2017-10-02 202.131.232.18

оросууд 2-р дайны өмнө Польшийг Германтай нийлээд эзэлчихсэн. 1000 офицеруудийг нь Москвагийн ойролцоо авчираад буудчихсан. Түүхэндээ бас л муудаж сайдаж явсан улсууд. Хэн хэнд л хонзон ч байна тус ч байна.

Avatar

Зочин 2017-10-02 202.131.245.243

Катины ойд болсон явдалд ЗХУ хамаагүй гэдгийг ЕХ-ны Эрүүгийн шүүх 2013 онд тогтоосон.

Avatar

Зочин 2017-10-02 202.131.245.243

1939.09.03-нд польш гэж улс байхгүй болсон. Урьд нь 1920 онд польшид алдсан баруун Беларусь, баруун Украинаа Улаан арми 1939.09.17-нд буцаан авсан төдий билээ.Мөн польшид эзлэгдсэн байсан Вильнюс мужийг Литвад буцаан авч өгсөн.

Avatar

Зочин 2017-10-02 202.131.245.243

Катины ой Москвагийн ойролцоо биш Смоленскоос баруун тийш байдаг юм.

Avatar

Зочин 2017-10-02 202.131.245.243

Польшуудад Орос Улс, оросууд, орос цэргийн хөшөө таалагдахгүй байгаа бол Сталин багшийн тэдэнд авч өгсөн Германы газар нутгийг буцааж өгөх хэрэгтэй шүү дээ.

Avatar

Зочин 2017-10-02 66.181.177.124

Польшуудих л хүн чанар муутай улсууд.Польшийг фашистуудаас Зөвлөлтийн улаан армийн дайчид асар их хохирол амсаж байж чөлөөлсөн.Гэтэл өнөөдөр зөвлөлтийн үрэгдсэн дайчдын хөшөөг буулгаж устгаж байх.Яг Бат-Үүл шиг.Бат-үүл Ленинийг шүүмжлэх гэж оролдож байсныг санаж байна.Өөрийгөө нус гэдгийг ойлгодоггүй дураараа загнах дуртай адгтйн [Хориотой Үг] шүү дээ. Олон түмэн саяын сонгуулиар дүнгий тавьсан. Одоо харин НИТХ-д суучихсан солиороод. Түүнийг тэндээс хөөх хэрэгтэй.

Avatar

ХЭХЭ 2017-10-02 122.201.31.9

ОРОС Л А Л А Р У У Д Л А Л А Р ЗАНГАА Л ГАРГАНА ХАХАХА ҮНЭНЭЭС ҮХТЛЭЭ АЙНА УДАХГҮЙ СӨНӨХИЙН ЦОНДОН

Avatar

Зочин 2017-10-02 202.131.245.243

Польш улс Монголоос тэс өөр, адилтгах юм юу ч байхгүй. Варшавын эрх баригчид бол европын талибан дэглэм.

Avatar

Зочин 2017-10-02 27.123.214.2

Manai Mongol shig l uls daa. Germany Oros 2 gazar nutgiin huvaaj avsan. Manaihiig Oros Hyatad 2 huvaaj avsan. Er ni bol Oros mash ezerheg uls.

Avatar

Зочин 2017-10-02 27.123.214.2

Americ, Angliin daraa 3-rt jagsah uls Ezlen turemgilleeree.

Avatar

Зочин 2017-10-02 103.229.178.10

Их Гүрний дээрэнгүй үзэл гэж нэрлэдэг байхаа

Avatar

зочин 2017-10-02 66.181.177.241

Үндэстэн болгон бүгд адилхан ,сайн муу хүмүүс байдаг

Avatar

Зочин 2017-10-02 202.131.245.243

Манай гаригийн хамгийн адгийн хүмүүс бол энэ польшууд байгаа юм даа.

Avatar

зочин 2017-10-02 122.201.28.7

оросууд ч мөн ялгаагүй нэг их дээрдэхгүй л болов уу

Avatar

Зочин 2017-10-02 202.131.245.243

Польш өөрөө эзлэн түрэмгийлэгч нацист улс байсан шүү дээ. Буруу бүхэн бусдынх гэдэг улс даа.

Avatar

Зочин 2017-10-02 66.181.169.202

Прльш улсыг дэлхийн 1,2-р дайнд хэлмэгдэж их гүрнүүд тал талаас нь шахсан нь үнэн. Дэлхийн2-р дайнд 1937 онд Гитлерын германд эзлэгдэж, дайн дуусах мөчид ЗХУ-ын чөлөөлөх нэрийн дор дарангуйлалд 1980-аад он хүртэл байсан. Гэхдээ ЗХУ-д баярлаж явах хэрэгтэй байхдаа…

Avatar

Зочин 2017-10-02 77.244.223.101

Катыний хядлагад баярлах уу.

Avatar

Зочин 2017-10-02 202.131.245.243

Катины ойд болсон явдалд ЗХУ хамаагүй гэдгийг ЕХ-ны Эрүүгийн шүүх 2013 онд тогтоосон.

Avatar

Зочин 2017-10-02 122.201.24.177

Polishiin huvid oros german adilhan turemgiilegch baisan n unen l dee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж