Польшийн зохиолчийн номыг Орост хориглов

Хуучирсан мэдээ: 2017.10.02-нд нийтлэгдсэн

Польшийн зохиолчийн номыг Орост хориглов

Хуучин орон сууцны үнийн хувьд Улаанбаатар хотод зарын сонингуудаар зарагдаж байгаа орон сууцнуудын хувьд байршил, наран талдаа цонхтой эсэх, байрлах давхар зэргээс хамааран үнэ нь харилцан адилгүй байгаа

Польшийн нийтлэлч Ян Новак Езёраньскийн “Восточные размышления” номыг Петербург хотын шүүх ОХУ-ын нутаг дэвсгэрт худалдах, тараахыг хориглосон шийдвэрийг энэ 2017 оны наймдугаар сарын 23-нд гаргасан юм. Анхан шатны шүүхийн энэ шийдвэрийг хүчинтэй хэвээр үлдээх шийдвэрийг шүүх есдүгээр сарын 30-ны өдөр гаргасан хэмээн РИА Новости мэдээллээ.

“Восточные размышления”  ном нь Ян Новак Езёраньскийн нийтлэлүүдийн эмхэтгэл бөгөөд энэ ном нь экстремист үзлийг дэвэргэсэн гэж үзэн шүүх ийм шийдвэр гаргасан юм. Номыг Польшийн хүрээлэн эрхлэн 2016 оны хоёрдугаар сард хэвлэсэн. Шүүхийн шийдвэр гарсны дараа цагдаагийнхан номыг холбогдох газруудаас хураан авсан юм.

“Түүхийн зарим нэг баримтыг гуйвуулсан, “Оросын элит”-үүд гэгдэж байгаа хүмүүс нь бусад улсын тусгаар тогтнолд аюул учруулахуйц гэж ойлгогдохоор, улс төрийн удирдагчдын дүр төрхийг сөргөөр гаргасан, дайн өдөөгч мэтээр харуулсан зэрэг нь улс төрийн давалгаа үүсгэж, олон улсын, мөн үндэстэн хоорондын зөрчил үүсгэж, улмаар ОХУ-ын тусгаар тогтнолд аюул үүсгэж болзошгүй” хэмээн шүүхийн шийдвэрт дурджээ.

Шүүхийн шинжээчдийн үзсэнээр дэлхийн хоёрдугаар дайны үеийн ЗХУ-ын үйл ажиллагааны талаар гуйвуулсан баримттай, ЗХУ-ыг дайсан хэмээн нэрлэсэн, орчин цагийн Оросыг Гитлерийн Германтай адилтгасан гэжээ.

Ян Новак Езёраньский (1914-2005) нь Польшийн нийгмийн зүтгэлтэн, улс төр судлаач, “Свободная Европа” радио станцын польш хэл дээрх албыг олон жил ахалж байсан юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж