Чукоткад олон тооны цагаан баавгай цуглажээ

Хуучирсан мэдээ: 2017.10.02-нд нийтлэгдсэн

Чукоткад олон тооны цагаан баавгай цуглажээ

Монголын төмөр замын салбарт нэгэн шинэ үйл явдал өнөөдөр боллоо.

Хойд тэнгисээр аялж явсан жуулчдад олон тооны цагаан баавгай нэг дор цугласан байхыг харах аз тохиожээ. Дархан цаазат “Остров врангеля” газраас мэдээлснээр тэнд 230 гаруй цагаан баавгай байжээ.

Хойд тэнгисийн маршрутаар аялах жуулчид дархан цаазат “Остров врангеля” газарт ирж хойд туйлын өвөрмөц амьтдыг үзэж сонирхдог юм. Харин энэ жил онцгой олон тооны цагаан баавгай цугласан байжээ.

“Академик Шокальский хөлөг онгоцоор Мурманскаас Анадыр хүрэх аяллын маршрутын сүүлийн цэг нь манай дархан цаазат газар байсан. Харин аяллын сүүлийн өдөр жуулчид их ховор зүйлийг харсан. Далайн хөвөөнд үхсэн Гренландын халим хаягдсан байсан юм. Энэ таатай хоол цагаан баавгайг ийшээ татсан хэрэг. Тэнд эр эм, залуу хөгшин нийлээд 230 баавгай цугласан байсан” хэмээн дархан цаазат газрын ажилтан ярьжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж