Польш Качиньскийн онгоцны нислэгийг давтана

Хуучирсан мэдээ: 2011.01.23-нд нийтлэгдсэн

Польш Качиньскийн онгоцны нислэгийг давтана

Төрийн дээд удирдлагыг зөөх 36 дугаар тусгай хорооны мэдлийн хоёр дахь нь буюу үлдсэн ганц Ту-154М онгоцоор ерөнхийлөгч Лех Качинскийн сүйрсэн онгоцны нислэгийг Польш давтах юм байна. Онгоцны ослыг мөрдөж байгаа Польшийн Засгийн газрын комиссийн дарга Мирослав Гроховский энэ тухай мэдэгдсэн байна.
Ту-154М онгоцны нислэгийн зорилго нь “зарим эгшинг тогтоох” явдал гэнэ. Тухайлбал Польшийн тал нисэхийн баг “холдьё” гэсэн тушаалынхаа дараа ослыг гаргахгүй байж чадах байв уу гэдгийг тогтоох гэнэ. Тийм тушаал ослын өмнө онгоцны багийн бүхээгт сонсогдсон гэж польшууд  хэлж байгаа юм. Энэ туршилтыг аюулгүйн бүхий л арга хэмжээнд тохируулан хийнэ, мөн “цаг агаарын нөхцөл” ямар байсныг энэ нислэгээр тогтооно гэжээ.
Засгийн газар хоорондын Нисэхийн товчоо онгоцны ослын  талаарх илтгэлээ нэгдүгээр сарын 12-нд танилцуулсан юм. Польшид тэр илтгэлийг бүрэн дүүрэн болоогүй гэж үзжээ. Илтгэлд ослын бурууг хөлгийн багийн  гишүүдэд хариуцана гэсэн ба харин польшууд хариуцлагаас Смоленскийн нисэхийн диспетчерүүд хүлээх ёстой гэж байгаа билээ.
Мөн зарим улстөрчид ба амь үрэгдэгсдийн хамаатан саднууд ослын дараа амьд байсан Лех Качиньскийг Оросын эрх баригчдын тушаалаар буудсан гэж хэлж байгаа юм.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж