Б.Цогтгэрэл: Би мэдэхгүй, Л.Цандэлэгээс асуу

Хуучирсан мэдээ: 2017.10.02-нд нийтлэгдсэн

Б.Цогтгэрэл: Би мэдэхгүй, Л.Цандэлэгээс асуу

Ангарагийг судлахаар тус гариг дээр буугаад байгаа Curiosity сансарын станц өмнө нь бүтээгдэн хөөргөж байсан загваруудтай төстэй боловч сансар судлалын олон арван жилийн түүхийн алдаа, оноонд тулгуурлан сайжруулагдсан бүтээл юм.

Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл, Монгол Улсын Тод манлай уяач, Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалан холбооны ерөнхийлөгч Л.Цандэлэг нарын дундах хэрүүл цахим ертөнцөд дуулиан тарьж байна.

Тэдний цахим ертөнцөөр хэрүүл хийх болсон шалтгаан нь “охин өдсөн” гэх асуудал. Тодруулбал, Эрээн-Улаанбаатар хот хооронд үйлчилдэг олон улсын эрхтэй автобусанд Уяачдын холбооныхон сууж явжээ. Гэтэл Замын-Үүдээс нэгэн бүсгүй суусан байна.  Бүхэл бүтэн гурван цаг хүлээлгэн байж суусан даргын охин гэх бүсгүйн асуудлаас болж цагдаа, шүүхдээ тулж магадгүй байдал ч үүсчээ.

Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл өөрийн твиттер хуудаснаа “Уяачдын холбооныхны явсан автобусанд нэг охин байсан. Ууж идсэн улсаас айгаад аавыгаа хотоос дуудсан. Шандад ирээд маргалдсан. Ийм л юм болж” хэмээн жиргэсэн нь олны анхаарлыг татсан билээ.

Харин Монгол Улсын Тод манлай уяач, Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалан холбооны ерөнхийлөгч Л.Цандэлэг  “Би хүчингийн хэрэг хийгээгүй. Миний буруугүй гэдэг нь батлагдахаар Цогоог хүчиндэнэ. Муу хулгайчийг зодно” хэмээн ихэд заналтайгаар тайлбар өгсөн юм.

Энэ асуудлаар Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэлтэй утсаар холбогдож тайлбар авсан юм.

-Л.Цандэлэг та хоёрын маргааны талаар тодруулах гэсэн юм. Л.Цандэлэг таныг зодно гэсэн байна лээ. Та түүнийг “охин өдсөн” гэж цуу тараасан юм уу?

-Би юу гэж тийм балай юманд тайлбар өгч байдаг юм. Хүчиндэнэ л биз, зодно л биз дээ, хараад сууж байя. Хүссэнээ хийнэ л биз. Би твиттерт жиргэсэн үгнийх нь төлөө хэнийг ч хуулийн байгууллагад өгөхгүй. Хүмүүс дураараа жиргээд явж л байг.

-Автобусанд байсан гэх эмэгтэй тантай ямар холбоотой юм бэ?

-Юун эмэгтэй, юу яриад байгаа юм бэ. Сэтгүүлчид та нар дандаа хов жив хөөцөлдөж явах юм. Тэр талаар Л.Цандэлэгтэй өөртэй нь ярь.

-Тэр эмэгтэйг Л.Цандэлэг яг хүчиндсэн юм уу?

-Би яаж мэдэх вэ. Л.Цандэлэгээс өөрөөс нь асуу. Та нар ийм юм ярьж хүний алтан цаг үрэхээ болих хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж