Э.Бат-Үүл: Ардын намд чадвар алга

Хуучирсан мэдээ: 2017.10.02-нд нийтлэгдсэн

Э.Бат-Үүл: Ардын намд чадвар алга

“Улс төрийн тойм” сонин “Ярилцах танхим”-ынхаа зочноор цаг үргэлж ховор, үнэ цэнэтэй, тэр бүр хэвлэлд ам нээгээд байдаггүй эрхмүүдийг урьж ярилцахыг хичээдэг билээ.

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ/-ын даргад Д.Баярсайхан, С.Амарсайхан нар өрсөлдөж байгаа. НИТХ-ын өчигдрийн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэх ёстой байсан ч МАН-ын бүлэг дахин завсарлага авснаар НИТХ ирэх долоо хоногийн Даваа гариг /2017.10.09/ хүртэл завсарлав.

Энэ асуудалтай холбоотойгоор НИТХ дахь Ардчилсан намын бүлгийн төлөөлөгчид байр сууриа илэрхийлснийг хүргэж байна.


НИТХ-ын төлөөлөгч Э.Бат-Үүл:

-Хуралдаанд Дээд шүүхийн тайлбараар хэзээ ч завсарлага авдаггүй юм. МАН-ынхан хууль дүрмээ ойлгож, мэдэж яримаар байна. Нийслэлийн МАН-ын бүлэг Дээд шүүхийн тайлбар хэлэлцэхийн тулд хурлаас завсарлага авч байгаа мэт буруу ойлголтыг төрүүллээ. Энэ мэт Үндсэн хууль зөрчсөн асуудал ярьж байгаа нь харамсалтай байна. Ардын намд засаглах, төр барих чадвар алга. Удахгүй төр барих эрхгүй болж ч мэдэх юм.

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, нийслэлийн Ардчилсан намын бүлгийн дарга Ц.Баатархүү:

-Нийслэлийн ИТХ даргагүй болоод долоо хонолоо. Нийслэл дэх МАН–ын бүлэг сандал суудлынхаа асуудлыг шийдэж чадаагүйгээс болоод дахин завсарлага авлаа. Гэвч завсарлагаа олон хоногоор сунгах шаардлага байхгүй. МАН 2016 оны нийслэлийн сонгуульд “Аз жаргалтай Улаанбаатар”-ыг бий болгоно гэж амласан. Өнөөдөр нийслэлд тулгамдсан асуудал маш их байна. Өвөл эхэлж байна, гадаа цас орж байна. Ирэх оны үндсэн чиглэлийг аравдугаар сарын 5-ны дотор өргөн бариад, бид хэлэлцэх ёстой. Энэ арваннэгдүгээр хурлыг хааж байж дараагийн асуудлаа хэлэлцэх хуулийн заалттай. Гэтэл хурлаа хааж чадахгүй, нийслэл рүү чиглэсэн бодлого тасалдаж байна. Иймд МАН-ынхан ажлаа хий гэж Ардчилсан намын бүлэг шаардаж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж