Ёс зүйн дэд хороо Д.Гантулга гишүүнээс тайлбар авахаар болжээ

Хуучирсан мэдээ: 2017.10.02-нд нийтлэгдсэн

Ёс зүйн дэд хороо Д.Гантулга гишүүнээс тайлбар авахаар болжээ

Гайтигийн олон зуун иргэд амьдралын өртөг өндөр байгааг эсэргүүцэн жагсаж, Ерөнхийлөгч Мишель Мартеллиг эрх огцрохыг шаардсан байна.

УИХ дахь Ёс зүйн дэд хороо өнөөдөр /2017.10.02/ хуралдаж тус хороонд ирсэн санал гомдлыг хэлэлцсэн байна. Тус хороонд УИХ-ын гишүүн Д.Гантулгатай холбоотой хоёр ч гомдол иржээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Гантулгад хүчиндүүлсэн гэх Ч.Наранзаяа болон “Өмгөөлөгчдийн Веритас Партнерс” ХХН-өөс  УИХ-ын гишүүн Д.Гантулга нь хувийн асуудлаар Төрийн ордонд мэдээлэл хийсэн нь УИХ-ын гишүүний ёс зүйд хэр нийцэж байгааг тодруулж өргөдөл өгсөн байна.

УИХ дахь Ёс зүйн дэд хороо дээрх өргөдлүүдийн дагуу хуралдаж, УИХ-ын гишүүн Д.Гантулгад холбогдох хэрэг нь хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа, эцсийн дүгнэлт гараагүй учраас ямар нэг байр суурь илэрхийлэх, асуудлыг авч хэлэлцэх боломжгүй гэж үзсэн байна. Харин “Өмгөөлөгчдийн Веритас Партнерс” ХХН-өөс гаргасан УИХ-ын гишүүн Д.Гантулга хүчингийн хэрэгт холбогдож, энэ талаараа Төрийн ордонд мэдээлэл хийсэн нь ёс зүйд хэр нийцэх талаар хэлэлцэж, УИХ-ын гишүүн Д.Гантулгаас өөрөөс нь албан ёсны тайлбар авахаар болсон байна.

УИХ-ын гишүүн Д.Гантулга Төрийн ордонд хувийн асуудлаар мэдээлэл хийсэн, ингэхдээ ёс зүйд нийцэхгүй үг хэрэглэсэн асуудлаараа УИХ дахь Ёс зүйн дэд хороонд бичгээр тайлбараа гаргаж өгөх боломжтой юм байна.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж