Хүүхдүүд гурван давхрын цонхоор буухыг завджээ

Хуучирсан мэдээ: 2017.10.02-нд нийтлэгдсэн

Хүүхдүүд гурван давхрын цонхоор буухыг завджээ

Б.Чинбатын шинэ тоглолтын нэрний учрыг фенүүд нь зохион байгуулагчдаас олонтаа асуудаг.

 

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт гурван давхрын айлын цонхоор хүүхэд буухыг завджээ. Тодруулбал Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст есдүгээр сарын 28-ны өдөр “Тус дүүргийн 18 дугаар хороо 83б байрны хоёр давхрын цонхоор 5-6 насны хүүхэд унах гээд байна” гэсэн дуудлага хүлээн авчээ. 

Уг дуудлагын дагуу авто эргүүлээр үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчид цаг алдалгүй шуурхай ажиллаж, ямар нэгэн осол болоогүй талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн Д.Оюун мэдээллээ. 

Эх сурвалжийн мэдээлсэнээр айлд ороод цоожлогдсон хүүхдүүд цонхоор гарч аав, ээж дээрээ очно гээд хөлөө унжуулчихсан буух гэж байжээ.

А.Сүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж