Монголбанк: Гадаад санхүүжилт 6 сая доллараар нэмэгдсэн

Хуучирсан мэдээ: 2017.10.02-нд нийтлэгдсэн

Монголбанк: Гадаад санхүүжилт 6 сая доллараар нэмэгдсэн

Шинэчлэлийн Засгийн газрын бодлогод Монголын ирээдүй хойч үе болсон хүүхдийн асуудал онцгой байр суурь эзэлж байна.

Гол үзүүлэлт

  • Урсгал ба хөрөнгийн дансны тэнцэл 328.7 сая ам.долларын алдагдалтай гарч, алдагдлын хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 44%-иар буюу 260.6 сая ам.доллараар буурсан. Энэхүү өөрчлөлт нь бараа ба үйлчилгээний дансны алдагдал 571.9 сая ам.доллараар буурч 360.5 сая ам.долларын ашигтай гарснаар тайлбарлагдаж байна.

  • Санхүүгийн дансны тэнцэл 649.2 сая ам.долларын ашигтай гарсан үзүүлэлтэй байна. Өнгөрсөн оны мөн үед Монгол Улс цэвэр дүнгээр 643.2 сая ам.долларын эх үүсвэрийг гадаадаас авч байсан бол тайлант оны эхний 8 сарын байдлаар 649.2 сая ам.доллар буюу цэвэр дүнгээр гадаад санхүүжилт 6.0 сая ам.доллараар нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

  • 2017 оны эхний 8 сарын байдлаар нийт төлбөрийн тэнцэл 215.4 сая ам.долларын ашигтай байна.

Хүснэгт1.Төлбөрийн тэнцлийн 2017 оны эхний 8 сарын урьдчилсан гүйцэтгэл, сая ам.доллараар

Дэлгэрэнгүй мэдээлэл

Эх сурвалж: Монголбанк

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж