Хятадын эдийн засаг дэлхийд 14 сая ажлын байр бий болгожээ

Хуучирсан мэдээ: 2011.01.23-нд нийтлэгдсэн

Хятадын эдийн засаг дэлхийд 14 сая ажлын байр бий болгожээ

БНХАУ-ын дарга Ху Жиньтао. Фото: AFP

Өнгөрсөн жилд Хятадын эдийн засаг дэлхий даяар 14 сая ажлын байр бий болгосон гэж Ху Жиньтао АНУ-д дөрөв хоногийн айлчлалт хийх үеэрээ мэдэгдсэн юм. Тэрээр ийнхүү байдлаар юанийн ханшийг буулгах гэсэн америкчуудад хариу барьсан байв.
Америкийн конгрессменүүд Хятадын бодлого нь АНУ-д ажилгүйдлийг ихэсгэж байна гэж үздэг. Гэтэл харин Ху дарга Хятадын буянаар америк хэрэглэгчид хямд бөгөөд  чанартай бараа авч 600 тэрбум ам.долларыг хэмнэж байна гэсэн юм.
Хэдхэн хоногийн өмнө ерөнхий сайдын орлогч Ли Кэцян мэдэгдэхдээ 2011 онд бүтэн хагас их наяд ам.доллараар Хятадад импорт нэмэгдэж байгаад анхаарлаа хандуулахыг хүссэн байлаа. Гадаадын бараа бүтээгдэхүүний эрэлтийг ихэсгэснээрээ Хятад бусад орнуудын үйлдвэрлэлийг дэмжиж байна хэмээн тэр онцолсон байв.
Сануулахад, нэгдүгээр сарын 20-нд Хятад өнгөрсөн жилийнхээ дотоодын нийт бүтээгдэхүүний дүнг нийтлэн өсөлт нь 10,3 хувь болсныг мэдээлсэн байлаа. Оны сүүлийн улиралд өсөлт нь 9,2 хувиас 9,8 хувь болсон дүнтэй байгаа нь дэлхийн хамгийн том эдийн засгуудын дунд дээд үзүүлэлт байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж