Сергей Калашников Монголд ирлээ

Хуучирсан мэдээ: 2017.10.02-нд нийтлэгдсэн

Сергей Калашников Монголд ирлээ

Пролетарийн хувьсгалын их удирдагч В.И.Лениний Улаанбаатар зочид буудлын өмнөх хөшөөг өчигдөр буулгасан.

Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Засгийн Газар, ОХУ-ын Холбооны зөвлөлийн дэмжлэгтэйгээр “Монгол, Оросын хамтын ажиллагаа-2017” эдийн засгийн чуулга уулзалт аравдугаар сарын 02-05-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулагдаж байна. Чуулга уулзалтад оролцохоор  Оросын талын ажлын хэсгийн ахлагч, ОХУ-ын Холбооны Зөвлөлийн эдийн засгийн бодлогын байнгын хорооны нэгдүгээр орлогч дарга, Олон улсын хамтын ажиллагааны ассоциацийн ерөнхийлөгч ноён Калашников С.В. өчигдөр /2017.10.01/ Монголд  хүрэлцэн иржээ. Хүндэт сенаторыг УИХ-ын гишүүн, Монгол-Оросын парламентын бүлгийн дэд дарга, чуулга уулзалтыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч Б.Энх-Амгалан тэргүүтэй албаны төлөөлөгчид Чингис Хаан олон улсын нисэх буудалд угтан авсан байна.

 УИХ-ын гишүүн, Монгол-Оросын парламентын бүлгийн дэд дарга, чуулга уулзалтыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч Б.Энх-Амгалан болон ОХУ-ын Холбооны Зөвлөлийн эдийн засгийн бодлогын байнгын хорооны нэгдүгээр орлогч дарга ноён Калашников С.В тэргүүтэй албаны төлөөлөгчид “Монгол, Оросын хамтын ажиллагаа-2017” арга хэмжээний талаар хэвлэлийн бага хурал хийлээ.

“Монгол, Оросын хамтын ажиллагаа-2017” арга хэмжээний хүрээнд:

  • Эдийн засгийн чуулга уулзалт аравдугаар сарын 03,04-нд Blue Sky зочид буудалд
  • “Орост үйлдвэрлэв” бараа, бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа аравдугаар сарын 02-ноос 05-ны өдрүүдэд Мишээл Экспо төвд
  • “Найрамдлын цом” Монгол, Оросын өсвөрийн тамирчдын гимнастикийн тэмцээн аравдугаар сарын 04-нд Спортын төв ордонд
  • “Орос нутгийн аялгуу” тоглолт болон Вернисаж фото зургийн үзэсгэлэн аравдугаар сарын 02-нд Соёлын төв өргөөнд
  • “Алтан хальс” Оросын кино өдрүүд аравдугаар сарын 1-8-ны өдрүүдэд Монголын үндэсний олон нийтийн телевизээр тус тус гарах юм.

Р.ЗУЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж