Сармагчингийн “ээж”

Хуучирсан мэдээ: 2017.10.02-нд нийтлэгдсэн

Сармагчингийн “ээж”

Уул уурхайн сайд Д.Ганхуяг баасан гаригт Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын /ОҮИТБС/ Олон улсын удирдах хорооны дарга, хатагтай Клейр Шортыг хүлээн авч уулзлаа.

61 настай Жуан үндэстэн Пан Хуй Пэнь бол Гуанши мужийн Лон Ан аймгийн Лон Хү ууланд хэдэн арван км-ын гүнд амьдардаг. 1983 оноос эхлэн тэрбээр бараг долоо хоног бүр тус ууланд очиж, ой хамгаалагч ажилтай нөхрийгөө эргэж тойрохын зэрэгцээ нөхөртэйгөө хамт сармагчны сүргийг хайж олон тэднийг ажигладаг байжээ. Тэрбээр сармагчингуудын цовоо, өхөөрдөм байдалд татагддаг гэнэ. 1992 онд Лон Хү уулын байгаль хамгаалах газар ажилтан авахад Пан Хуй Пэнь бараг урилгаар шахуу цэвэрлэгчээр ажилд оржээ.

Гадаадын зочид зочилж ирэх үед тэр үргэлж сайн дураараа зэрлэг сармагчингуудын зан авирыг тайлбарладаг байна. Лон Хү уулан дахь экологийн орчин сүүлийн жилүүдэд улам бүр сайжирсан төдийгүй сармагчингуудын тоо толгой ч тэр хэрээр өсчээ. Энэ нь Пан Хуй Пэний хичээл зүтгэлтэй салшгүй холбоотой учраас түүнийг хүмүүс “сармагчингийн ээж” хэмээн дууддаг аж.

2005 онд хамгаалалттай газар нутгийг өөрчлөн байгуулан, нэгэн аяллын компани халааг нь авч, тус уулан дахь аялал жуулчлалын баялгийг ашиглаж эхэлжээ. Пан Хуй Пэн сайн дураараа нэрээ дэвшүүлэн тус компанийн дүрмээс гадуур хөтөч болсон аж. Тэрбээр өдгөө Лон Хү уулын хамгийн алдартай аяллын хөтөч юм.

Эх сурвалж: CCTV

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж