Төмөр замаар зорчигчдын тоо оргилдоо хүрчээ

Хуучирсан мэдээ: 2017.10.02-нд нийтлэгдсэн

Төмөр замаар зорчигчдын тоо оргилдоо хүрчээ

Мартин Лютер Кинг тэртээ 1963 онд хүн бүхний сэтгэлд ”оч бадраасан” энэхүү алдарт ишлэлийг (1964 онд Нобелийн шагнал хүртсэн илтгэлийн нэр) хэлсэн байдаг.

Хятадын Үндэсний баяр эдгээр өдөр тохиож байна. Баярын өдрүүдээр Бээжин цэцгийн мандалд “хучигдаж”, урьд өмнөхөөсөө илүү өнгө засдаг тул нийслэл хот, Хааны ордон музей, Цагаан хэрэм гэх мэт газрууд Хятадын өнцөг булан бүрээс нүд тайлах гэж ирсэн хятадууд төдийгүй жуулчдын хөлд дарагддаг. Мөн томоохон хотуудын оршин суугчид төрсөн нутаг руугаа зүглэж, зам тээврийн ачаалал эрс нэмэгддэг байна. Тэгвэл тус баярын амралт эхлэхээс нэг өдрийн өмнө буюу есдүгээр сарын 30-нд Хятадын төмөр замаар зорчигчдын тоо оргилдоо хүрчээ.

Хятадын Төмөр замын корпорацийн мэдээлж буйгаар Үндэсний баярын амралтаар зорчигчдыг тээвэрлэх хөдөлгөөнийг есдүгээр сарын 28-нд албан ёсоор эхлүүлсэн байна. Ийн аравдугаар сарын 8 хүртэл 11 хоногийн хугацаанд давхардсан тоогоор 130 сая зорчигч тээвэрлэхээр төлөвлөсөн нь 11.79 сая хүнээр буюу 10 хувиар нэмэгдэх урьдчилсан тооцоо гаргажээ.

1949 оны аравдугаар сарын 1-нд Коммунист намын дарга Мао Зэдун БНХАУ байгуулагдсаныг зарлан тунхагласнаас хойш хятадууд 68 дахь жилдээ энэ баярыг тэмдэглэж байгаа бөгөөд ач холбогдол, үнэ цэнэ нь нэмэгдэхийн хэрээр амралтын хугацаанд ч өөрчлөлт оруулсан аж.

Эх сурвалж: CCTV

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж