"Чөлөөт орон зай" үзэсгэлэн, урлагийн хөтөлбөр хэрэгжиж байна

Хуучирсан мэдээ: 2017.10.02-нд нийтлэгдсэн

"Чөлөөт орон зай" үзэсгэлэн, урлагийн хөтөлбөр хэрэгжиж байна

Чойрын өртөөний шинэчилсэн зам ашиглалтад орлоо. Өнгөрсөн тавдугаар сард эхэлсэн Олон-Овоо өртөөнөөс Чойр хүртлэх зассан төмөр замыг Улаанбаатар төмөр замын удирдлагууд хүлээн авав.

“Монгол Улсын Их Хурлын 2012 оны 52 дугаар тогтоолоор батлагдсан “Төрөөс соёлын талаар баримтлах бодлого, Засгийн газрын 2015 оны 509 дүгээр тогтоолоор батлагдсан “Соёлын үйлдвэрлэл” үндэсний хөтөлбөрт “иргэн, соёлын ажилтан, уран бүтээлч үзэл бодол, арга барил, урсгал чиглэл, дэг сургуулиа чөлөөтэй сонгон хэрэглэх, соёл, урлагийн албан болон албан бус боловсролыг дэмжих”, “соёлын үнэт зүйлийг иргэд бүтээн бий болгох, хүртэх, эзэмших, уламжлах, түгээн дэлгэрүүлэх таатай орчин нөхцөл бүрдүүлэх” дизайн, дүрслэх урлагийн салбарт бүтээл туурвих, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч залуу уран бүтээлчийг дэмжин зах зээлийг өргөтгөх олон талт арга хэмжээг эрчимжүүлэх талаар тусгасныг үндэслэл болгон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас “Чөлөөт орон зай” төслийг жил бүр хэрэгжүүлэхээр эхний ажлаа эхлүүлээд байна.

– Төслийн эхний хэсгийг Хүннү ХХК-тай хамтран Хүннү шопинг моллд 9 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн амралтын өдрүүдэд

– 2 дахь хэсгийг Уран зургийн галерейд 10 –р сарын 12-31-ний өдрийг хүртэл зохион байгуулна.

Хөтөлбөр

Хүннү шопинг Моллд

9-р сарын 16-17-ний өдөр

Үзэсгэлэн:

1.Уран бүтээлч Б.Мөнхцэцэг “ХҮЙ ДАРСАН ЧУЛУУ” өрөг бүтээл (эсгий, утас, 2017 он) Монголчуудын газар тэнгэртэйгээ харьцах ёс үр удмын заяа дордохгүй унаган нутаг усандаа эзэн байхын нэгэн учир бол эцэг өвгөдөөс өвлөн ирсэн хүйг зөв оршоохын ухаан юм. Эцэг,өвөө нь үр удмынхаа хүйг гэрийн буйр болох ариун дагшин газарт оршоосноор газар нутгийн эрчим амь шингэж,уул ус нь үрээ таньж хаа явсан газарт ивээж байдаг учиртай байжээ. Хүй дарсан чулуу гэдгийн учир энэ буй. Монгол зан заншлууд өдрөөс өдөрт мартагдан өөрчлөгдөж буй энэ цаг дор өв соёлоо авч үлдэх нь нэн чухал билээ. Өрхийн тэргүүн, эцэг хүн үр удмаа үлдээхдээ уг зан үйлийг өөрөө үйлддэг нь чухал нарийн учигтай билээ.

2. Уран бүтээлч Ч.Энхтүвшин /Монголын Арьсан Урлалын “Хүрэл буга” нийгэмлэгийн гишүүн/ “HOBBIT”;“SHAMAN” арьсан хүүхэлдэйнүүд

3.Уран бүтээлч Г.Баттөр /Монголын Арьсан Урлалын “Хүрэл буга” нийгэмлэгийн гишүүн/ “ХАТАН”; “МОРЬ”; “ШОНХОР” арьсан бүтээл баримал

4.Уран бүтээлч Б.Оргил /Монголын Арьсан Урлалын “Хүрэл буга” нийгэмлэгийн гишүүн/ ”ГҮНД” арьсан баримал

5. Уран бүтээлч С.Намуунцэцэг /Байгаль, хотын сэдэвт уран зургийн бүтээлүүд/

6.Уран бүтээлч, эрдэнийн чулууны сийлбэрч Н.Амартүвшин “ДӨРВӨН ХҮЧТЭН” цагийн шүрэн хөөрөг

7. Ганзориг /Монголын Арьсан Урлалын “Хүрэл буга” нийгэмлэгийн гишүүн/ “3 ЗОХИОМЖ” бүтээл

Худалдаа борлуулалт:

1. Уран бүтээлч Э.Бямбабаяр /Монголын Арьсан Урлалын “Хүрэл буга” нийгэмлэгийн гишүүн/ Арьсан цүнх, суран сүлжээс зүүлт

2. СУИС-ийн төгсөгч, оюутан /Flow POW бренд гоёл чимэглэл

3. Art of Mongolia Төвийн уран бүтээлчид “Модон Ваар” худалдаа

4. Урлагийн номын худалдаа явагдана.

Сургалт /Workshop/

1. Үнэг хайчлах /өв соёлоо таних, гэр бүлийн харилцааг бэхжүүлэх/

2. Коллаж болон Декупаж-ийн аргаар хүмүүс жижиг зүйлээ чимэглэх, цэцгийн сав чимэх сургалт.

Хүннү шопинг Моллд

9-р сарын 30, 10-р сарын 1, 7, 8- ний өдрүүд

Үзэсгэлэн:

1. Э.Цолмонбат “ (уран зураг, 2017 он)

2. Уран бүтээлч Б.Мөнхцэцэг “ХҮЙ ДАРСАН ЧУЛУУ” өрөг бүтээл (эсгий, утас, 2017 он)

3. Уран бүтээлч С.Намуунцэцэг /Байгаль, хотын сэдэвт уран зургийн бүтээлүүд

4. Art of Mongolia Төвийн уран бүтээлчдийн нэгдлийн уран бүтээлчид

Худалдаа борлуулалт:

1. Хөрөг зураг зурах уран бүтээлчид /хөрөг зураг, шог зураг зурах/

2. Уран бүтээлч Д.Батчулуун /Монголын Арьсан Урлалын “Хүрэл буга” нийгэмлэгийн гишүүн/ Арьсан цүнх, зураг

3. СУИС-ийн оюутнууд /Flow POW бренд гоёл чимэглэл

4. Art of Mongolia Төвийн уран бүтээлчид

5. Урлагийн номын худалдаа явагдана.

Сургалт /Workshop/

1. Зураг зурах агшин /оролцогч хүүхдэд зураг зурах давуу талыг ойлгуулах, гоо зүйн мэдрэмжийг идэвхжүүлэх/

2. Үнэг хайчлах /өв соёлоо таних, гэр бүлийн харилцааг бэхжүүлэх, аавууд, хүүхдүүд оролцоно/

3. Коллаж болон Декупаж-ийн аргаар хүмүүс жижиг зүйлээ чимэглэх, цэцгийн сав чимэх сургалт.

Уран Зургийн Төв Галерей

10-р сарын 12- 31-ний өдрүүд

Үзэсгэлэн:

1. Уран бүтээлч Б.Мөнхцэцэг

2. Уран бүтээлч Г.Гэрэлхүү

3. Уран бүтээлч Б.Баярцэнгэл

4. Уран бүтээлч Э.Энхзаяа

5. Уран бүтээлч Мөнх-Очир

6. Art of Mongolia Төвийн уран бүтээлчдийн нэгдлийн уран бүтээлчид

  • Уран бүтээлчидтэй хийх уулзалт (үзэсгэлэнд оролцогч уран бүтээлчид)
  • Баримтат кино

Дэмжигч байгууллага, сайн дурын ажилтан:

– СУИС, Дүрслэх урлагийн сургууль, оюутнууд

– СУИС, Театрын урлагийн сургууль

– СУИС,Бүжгийн урлагийн сургууль Монгол-Солонгос Полетихникийн Коллеж, оюутнууд

– Монгол Улсын Консерватор Үндэсний урлагийн тэнхим, оюутнууд

Эх сурвалж: соёл урлагийн газар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж