УИХ дахь Ёс зүйн дэд хороо яг одоо Төрийн ордонд хаалттай хуралдаж, УИХ-ын гишүүн Д.Гантулгын асуудлыг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн Д.Гантулга хүчингийн хэрэгт холбогдож, Улсын Ерөнхий прокурорын газраас хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад байсан юм.
Мөн энэ хэргийн талаар УИХ-ын Ёс зүйн дэд хороонд гомдол ирсэн бөгөөд дэд хороо энэ асуудлаар өнөөдөр хаалттай хуралдаж байгаа юм байна.
Ш.ЧИМЭГ