Есдүгээр сарын 29-ны 12.21 цагт Хятадын Сичан хиймэл дагуул хөөргөх төв Чанжэн-2 зөөгч пуужин ашиглан алсын зайн мэдрэгчтэй хиймэл дагуул хөөргөсөн нь амжилттай боллоо. Хиймэл дагуул нь товлосон замд саадгүй орсон бөгөөд үүргээ маш сайн биелүүлж байгаа гэнэ.
Чанжэн-2 улаан пуужин нь Чанжэн-2 пуужингийн үндсэн загварын сайжруулсан хувилбар бөгөөд 43 метр урт, хөөрөх үеийн жин нь 245 тонн аж. Энэ нь мөн Хятадын ажиллаж байгаа пуужингуудын хамгийн эртний судалгааны пуужин төдийгүй тус улсын бараг анхны 95 хувийн амжилттай хөөрсөн “Алтан медальт пуужин” юм байна.
Эх сурвалж: CCTV