Наймаачид хуурай өлсгөлөн зарлана гэв

Хуучирсан мэдээ: 2017.10.02-нд нийтлэгдсэн

Наймаачид хуурай өлсгөлөн зарлана гэв

Туркийн Гадаад хэргийн сайд өчигдөр Сирийн бүх онгоцны нислэгийг тус улсын агаарын замд нэвтрэхийг хориглосон тухай мэдэгджээ.

Хархорин худалдааны төв болон 32-ын тойрог орчимд  наймаа эрхэлдэг иргэд өнөөдөр “Хангарьд” ордны 14 давхарт жагсав. Учир нь нийслэлийн гудамж, талбайд гар дээрээс худалдаа эрхлэхийг хориглосон билээ. 

Энэ нь шийдвэрийг наймаачид эсэргүүцэж байгаа тул өнөөдөр уриа лоозонтой жагсав. Тэд “улсдаа татвар төлнө. Харин том зах худалдааны төвүүдийг тэтгэж өндөр татвар төлмөөргүй байна’ гэх утга бүхий лоозон барьжээ. 

Гар дээрээс худалдаа эрхэлдэг 12 иргэн өнгөрсөн долоо хоногийн даваа гаригаас эхлэн өлсгөлөн зарлажээ. Өлсгөлөн зарлаад 168 цаг болсон тул гурван хүний бие муудаж, есөн хүн үргэлжлүүлж байгааг жагсаалд оролцогчид хэлэв. 

Мөн наймаачдын хүүхдийн зургийг олон нийтийн сүлжээнд тавьж, “нүдийг нь сохолно” хэмээн үл таних этгээд заналхийлсэн аж. Ямар хүн ийм үйлдэл хийснийг шалгуулахаар Цагдаагийн ерөнхий газрын Кибер аюулгүй байдлын хэлтэст ханджээ. Гэвч одоо хүртэл ямар нэг ахиц гараагүй байгаа аж. Ийнхүү сүрдүүлгэд автаж байгаа ч жагсаал, цуглаан, өлсгөлөнгөө зогсоохгүй, нийслэлийн удирдлагууд дорвитой хариу өгөхгүй бол цаашид хуурай өлсгөлөн зарлана гэж наймаачид ярив.

Т.НОМИН  

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж