“Мон жүүс” олон улсын стандартыг хангасан үйлдвэр боллоо

Хуучирсан мэдээ: 2017.10.02-нд нийтлэгдсэн

“Мон жүүс” олон улсын стандартыг хангасан үйлдвэр боллоо

Эрдэмтэн, зохиолч Ц.Дамдин­сүрэн гуайн уран бүтээлийн сан хөмрөгт “Хоёр настай Ро” гэх нэгэн шүлэг бий.

Олон улсын үйлдвэрлэл, үйлчилгээнд тавигддаг стандартыг хангана гэдэг  тухайн байгууллагын хувьд нэр төрийн хэрэг байдаг. Тодруулбал, Чанарын удирдлагын тогтолцоог  ISO 9001:2015 /MNS ISO9001:2016 стандартын  шаардлагын дагуу хангасан гэх ганц хуудас гэрчилгээ нь үйлдвэр үйлчилгээний газруудын хувьд  бараа бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд гаргах, гадаадаас хөрөнгө оруулалт татахад үзүүлэх, хэрэглэгч үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг бүрдүүлж чадна гэдгийн илэрхийлэл бас “нэрийн хуудас”  болдог байна.

Стандарт, хэмжил зүйн газраас  өнөөдөр Чанарын удирдлагын тогтолцоог  ISO 9001:2015 /MNS ISO 9001:2016 стандартын  шаардлагын дагуу хангасан гэх гэрчилгээг зургаан байгууллагад олгосны нэг нь “Мон жүүс” компани байлаа. Тус компани 2003 оноос үйлдвэрлэл эрхэлж байгаа бөгөөд ундаа, жүүсний салбарт “Шилдэг татвар төлөгч” болтлоо үйл ажиллагаа нь өргөжжээ.

Тус үйлдвэрийн захирал Д.Лхагвасүрэн “Олон улсын стандартыг хангаж ажиллана гэдэг  нэг үгээр хэлбэл, хэрэглэгчийн шаардлага, хэрэгцээ хангасан бүтээгдэхүүнийг зах зээлд гаргаж байна гэсэн үг. ISO9001 стандартын шаардлагыг хангаснаар манай компанийн бүтээгдэхүүн олон улсын зах зээлд гарах боломжтой болж байна” гэлээ. Тус компани лууван, жүрж, алим, явга гээд  төрөл бүрийн жимсний 10 төрлийн хүүхдийн жүүс нийтдээ 20 гаруй төрлийн ундаа жүүс  үйлдвэрлэдэг аж.

“Мон жүүс” компани ундаа жүүсний түүхий эдээ Европын ISO 9001 стандартыг хангасан компаниудаас авдаг талаар тус үйлдвэрийн захирал Д.Лхагвасүрэн ярилаа.

ISO 9001 стандарт гэдэг нь Чанарын удирдлагын тогтолцооны шаардлагыг тодорхойлох олон улсын стандарт юм. Тус стандартад үйлдвэрлэл, үйлчилгээд тавигдах бүхий л шаардлагуудыг заадаг бөгөөд  хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах зорилготой аж.  Өөрөөр хэлбэл, нэг талаасаа үйлдвэрлэл үйлчилгээний олон улсын стандартыг хангасан бүтээгдэхүүнээр хэрэглэгчдэдээ үйлчлэх, нөгөө талаасаа компани аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа өргөжүүлж гадаад зах зээлд бараа бүтээгдэхүүн экспортлох, хөрөнгө татахад эергээр нөлөөлөхийг Стандарт, хэмжил зүйн  БТБГ-ын дарга В.Ганзориг хэлж байсан юм.

“Мон жүүс” нь  Монголынхоо хүүхэд багачуудад зориулж ‘My little pony’ нэртэй 6 төрлийн жүүс үйлдвэрлэж байна. Зөгийн балтай, лийртэй цай, ойн жимсний цай, чавганы цайг нь монголчууд андахгүй. Чавганы цайгаа  даралт ихтэй хүмүүст зориулж гаргаснаа компанийн захирал Д.Лхагвасүрэн тодотгосон юм.

ISO 9001 стандартын шаардлагыг хангасан гэх гэрчилгээг нийтдээ 110 гаруй компани одоогоор аваад байгаа аж.

Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж