Хуучирсан мэдээ: 2011.01.23-нд нийтлэгдсэн

Нэгдүгээр сарын 23

Өдрийн ишлэл
"Жинхэнэ эх орон гэж тантай адил хүмүүс тааралдах нутгийг хэлнэ."
(Францын зохиолч Стендаль, 1783 оны энэ өдөр төржээ)

Стендаль 1839 онд. Зураач: Дедрё Дорси

Бусад ишлэлээс: “Хэн уучлалт гуйна, тэр өөрийгөө буруутгаж байна”
“Уйтгартай байх нь хайртнуудын хамгийн аюултай дайсан”
“Эзэмдэх нь юу ч биш. Харин ташаал бол бүгд болой”
“Сард нэг удаа харагдах сайн хүн болох амархан”
“Буцаад ирэх цагаар гайхал төрүүлдэг нь аялал жуулчлалаас надад таалагддаг”
“Цэргийн хүн эмнэлгээ боддоггүй шиг зохиолч шүүмжлэлийн тухай бодох ёсгүй”
“Баян байхдаа биш харин баян болох нь аз жаргал юм”

Үйл явдал

Шаньси мужийн хамгийн аймшгийн газар хөдлөлт болжээ

1556 он: Дэлхийн газар хөдлөлтийн сүйрлийн хамгийн аймшигтайд тооцогдох газар хөдлөлт Хятадын Шаньси мужид болжээ. Шар мөрний эрэгт орших Сиань хотод газар хөдлөлтийн төв байсан ба гэрч нарын үлдээсэн дурсамжаар хэдхэн секундын дотор бүхэд бүтэн хот газрын гүнд орон алга болж байжээ. Энэ сүйрлээр 830 мянган хүн үрэгдсэн гэдэг.
Мейсен хотын шаазангийн гар үйлдвэр байгуулах зарлиг гаргажээ

1710 он: Саксоны курфюрст ба Польшийн хаан хүчирхэг хэмээгч Август Эльба мөн дээрх Мейсен хотод шаазангийн гар үйлдвэр байгуулах зарлиг гаргажээ. Хятадын шаазангийн нууцыг тайлсан европчуудын том амжилт нь тэр болсон юм. Алхимич Иоганн Фридрих Бёттгер залуудаа ямар ч бодисыг алт болгох аргыг олсон гэж өөрийгөө магтаж байсан юм. Магтаал нь хориг болсон гэдэг. Мөнхийн өрөнд байсан курфюрст тэр мастерийг өөрийн авьяасаа гаргатал нь барьж байв. Тэгээр түүний алт хийх үйлдлийг нь ажигла гээд тоочин, физикч Эренфрид Вальтер фон Чирнгаузад тушаасан байв. Тэрээр Хятад шаазанг сонирхогч нэгэн байжээ. Хэсэг хугацааны дараа алт гаргах нь хоосон гэдгийг мэдсэн тэд харин шаазангийн нууцыг элдэв шаврыг янз бүрийн температурт шатааж байгаад 1709 он гэхэд мэдэж чадсан гэдэг.  Европын дээдсийн тансгийн бэлгэдэл болж чадсан Мейсены шаазангийн эрин 1720 оноос эхэлжээ.

Лихтенштейны вант улс тусгаар тогтнов

Лихтенштейн. Вадуц дахь шилтгээн
1719 он: Австрийн эзэн хааны ордны амбан ноён Иоганн Адам Андреас фон Лихтенштейн 1699 онд Шелленбергийн эзэмшлийг 1712 онд түүний зэрэгцээ Вадуц гүнтний нутгийг 405 мянган гульденаар худалдан авсан байв. Түүний өв залгамжлагч Йозеф Венцель эзэн хаан VI Карлааса эдгээр нутгийг нэгтгэн эзэмшигчийнхээ нэрийг авсан вант улс болох зарлигийг 1719 оны энэ өдөр гаргуулж чадсан байна. Шинэ төрсөн вант улс Ариун Ромын эзэнт гүний 343 орны нэг болжээ. Гурван зуун жил өнгөрсний дараа эдгээр 343 орноос Люксембург ба  Лихтенштейн хоёр л үлдсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж