Өмнөговь аймгийн ахмад шатарчдын тэмцээн боллоо

Хуучирсан мэдээ: 2017.10.02-нд нийтлэгдсэн

Өмнөговь аймгийн ахмад шатарчдын тэмцээн боллоо

Хэнтий аймагт эзэнтэй малыг хулгайлаад авчихдаг гэмт хэрэг өссөөр байгаа бол эзэн нь мэдэгдэхгүй ан амьтан, загасыг зөвшөөрөл энээ тэрээ гэхгүй агнах барих явдал газар авсан нь мэргэжлийн хяналтын шалгалтаар илэрлээ.

Олон улсын Ахмадын баярыг тохиолдуулан “Оюуны спортыг дэмжигч” Капитрон банкнаас Өмнөговь аймгийн Ахмадын чөлөөт холбоотой хамтран ахмад шатарчдынхаа дунд Ахмадын шатрын аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион явууллаа.

Тус тэмцээний тоглолтын дүрмийг “Монголын шатрын холбоо”-ноос батлагдсан “Тойргийн систем”-ээр явуулсан бөгөөд аймгийн хэмжээнд анх удаа зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой болсон юм. Тэмцээнд оролцогчдын 80-аас илүү хувь нь 70-аас дээш насны өндөр настан байсны дотор хамгийн ахмад тоглогчоор 84 настай Б.Даваа гуай оролцсон.

Аймгийн шатрын спортыг хөгжүүлэхэд түүхэн хувь нэмрийг оруулж байсан ахмад зүтгэлтнүүд энэ тэмцээнд олноор хүрэлцэн ирснээс гадна сум, орон нутгаас зорьж, 4 тамирчин ирсэн нь тэмцээнд ихээхэн ач холбогдол өгч буйг харуулж байлаа. Ахмадууд аймгийн хэмжээнд болж байгаагүй уг тэмцээнийг зохион байгуулсанд өндөр сэтгэгдэлтэй, талархан хүлээн авч, цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Байр эзэлсэн ахмад шатарчдаа танилцуулбал,

Эмэгтэй төрөл:

I байр Ц.Бадамсүрэн /Хүрмэн сум/

II байр Д.Төмөртогоо /6-р баг/

III байр Ш.Цэцэгмаа /Мандалговь сум/

Тусгай байр Д.Доржханд /6-р баг/

Эрэгтэй төрөл:

I байр Р.Гаадан /2-р баг/

II байр Ч.Володяа /3-р баг/

III байр А.Машбат /3-р баг/

Тусгай байр Б.Авир /3-р баг/

НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдрийг Ахмадын баяр болгон тэмдэглэж байхыг тунхагласны дагуу манай улс энэ өдрийг өргөн хүрээнд тэмдэглэж, иргэд, аж ахуй нэгж, байгууллага бүр Ахмадууддаа хандсан үйл ажиллагаануудыг идэвхтэй зохион байгуулсаар ирсэн байдаг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж