20 компанийн 185,396 хувьцаа арилжжээ | News.MN

20 компанийн 185,396 хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2017.10.02-нд нийтлэгдсэн

20 компанийн 185,396 хувьцаа арилжжээ

Ленин ахын хөшөөг буулгаснаас хойш Твиттер, Фэйсбүүкээр бөөн маргаан. Ленин баяртай, хөшөөг буулгах нь зөв, буруу гээд л мэтгэлцээн ид өрнөлөө.

2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр I, II, III ангиллын 20 хувьцаат компанийн 185,396 ширхэг хувьцаа арилжигдсанаас 8 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 9 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Сүү’ компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 7.49 хувиар өссөн бол ‘Их барилга” компанийн ханш хамгийн өндөр буюу 11.05 хувиар уналаа.

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 5,308 ширхэг үнэт цаас 514,669,720 төгрөгөөр, багцын арилжаагаар 5,510 ширхэг үнэт цаас 551,000,000  төгрөгөөр арилжаалагдлаа.

Энэ өдөр ‘MSE ALL’ индекс 1069.27 нэгж болж 0.47 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,083,102,140,797.25 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.  

Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж