Сэтгүүл зүйн ёс зүйн форум маргааш болно

Хуучирсан мэдээ: 2017.10.02-нд нийтлэгдсэн

Сэтгүүл зүйн ёс зүйн форум маргааш болно

Хэнтий аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид энэ зун орон нутгийн төсвийн эх үүсвэрийг 9,3 тэрбум төгрөгөөр баталсныг өнөөдрийн хуралдаанаараа 350 сая төгрөгөөр нэмэгдүүлж тодотголоо.

Гурван жилийн өмнө байгуулагдсан Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөл, ХБНГУ-ын Фридрих Эбертийн сан, МонголHD телевиз хамтран Сэтгүүл зүйн ёс зүйн форумыг маргааш /2017.10.03/ зохион байгуулах гэж байна.

Форумаар “Сэтгүүлчийн мэргэжлийн ёс зүйн анализ”, “Ёс зүй бол сайн сэтгүүл зүйн баталгаа”, “Хуулийн шинэчлэл-агуулгын зохицуулалт”, “Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт ба эрх зүй” зэрэг сэдвээр хэлэлцүүлэг болно.

Олон улсын сэтгүүл зүйн ёс зүйн төв санаачлан 2011 оноос Сэтгүүл зүйн ёс зүйн өдрүүдийг жил бүрийн есдүгээр сарын сүүлээр зохион байгуулж иржээ. Анхны жил энэхүү уриалгад дэлхийн 11 улс нэгдэн ёс зүйн өдрүүдийг тэмдэглэсэн бөгөөд жил ирэх тусам энэ аянд нэгдэх улс орнууд нэмэгдэж байна.   

Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөл өнгөрсөн 2016 онд Ёс зүйн өдрүүдийг анх удаа тэмдэглэсэн юм.

А.ТУЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж