Ө.Хэрлэнчимэгийн хуралд Ерөнхийлөгчийн төлөөлөл суужээ

Хуучирсан мэдээ: 2011.01.23-нд нийтлэгдсэн

Ө.Хэрлэнчимэгийн хуралд Ерөнхийлөгчийн төлөөлөл суужээ

Өнгөрөгч пүрэв гаригт Сүхбаатар дүүргийн шүүхэд Ө.Хэрлэнчимэг нарын найман хүнд холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал болсон юм. Эл шүүх хуралд Ерөнхийлөгчийн тамгын газраас Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн бие төлөөлөгч суужээ.  Ө.Хэрлэнчимэг нарын гарт амиа алдсан талийгаач охины аав Ц.Гончиг шүүхийг шинэчилж, шударга байхыг уриалан сонгогдсон Монгол Улсын Ерөнхийлөгчийг  энэ удаагийн  шүүх хуралд  өөрийн биеэр суухыг хүсч, түүнд ил захидал илгээж байсан. Хэдийгээр Ерөнхийлөгч өөрийн биеэр шүүх хуралд суугаагүй ч  бие төлөөлөгчөө оролцуулсанд хохирогч Ц.Гончиг талархаж буйгаа илэрхийлсэн юм. Тэрбээр өмнө нь бидэнд өгсөн ярилцлагадаа  “шүүх хуралд Ерөнхийлөгчийг оролцуулж, хэргийг аль нэг талд шийдэхийг санаархаагүй гэдгийг ойлгоосой. Хууль эрх зүйн хувьд Ерөнхийлөгч оролцох боломжгүй байдаг бол надад гомдоод байх юм алга. Гэхдээ Ерөнхийлөгч өөрөө  хүсвэл болохгүй зүйл байхгүй л болов уу. Ард түмэнтэйгээ амь нэгтэй Ерөнхийлөгч гэдгээ харуулах байх” хэмээн ярьж байсан билээ.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж