С.Амарсайхан: Надад дарамт ирсэн

Хуучирсан мэдээ: 2017.10.02-нд нийтлэгдсэн

С.Амарсайхан: Надад дарамт ирсэн

#Ulaanbaatar хотод #yagodoo 2012-10-15 10 цаг. Цаг агаар: өдөртөө үүлэрхэг (Mostly Cloudy) агаарын температур: -4 хэм байна.

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргад Д.Баярсайхан, С.Амарсайхан нар өрсөлдөж байгаа юм. Гэвч нийслэлийн ИТХ-ын МАН-ын бүлэг хоёр нэр дэвшигчийн хэнийг нь дэмжих вэ гэдэг нэгдсэн байр суурьт хүрээгүй байна. Өнгөрсөн долоо хоногт эхэлсэн НИТХ-ын ээлжит хуралдаанаар хоёр нэр дэвшигч ижил тэнцүү санал авсан учраас МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авсан нь өнгөрсөн Баасан гаригийн 17.06 цагт дууссан. Ажлын цаг дууссан учраас хуралдааныг өнөөдөр буюу аравдугаар сарын 2-ны Даваа гариг руу шилжүүлсэн. Гэвч өглөө 10.00 цагт товлогдсон хурал 12.00 цагийн үед эхэлсэн ч дахин тав хоногийн завсарлага авсан юм. 

Хуралдааны эхэнд нийслэлийн МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун ‘Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 11.4 болон 11.5 дугаар заалт, Дээд шүүхийн 2008 оны есдүгээр сарын 30-ны өдрийн Засаг захиргаа нутаг дэвсгэр түүний нэгжийн тухай хуулийг тайлбарласан тайлбарыг үндэслээд шинээр нэр дэвшүүлэх эсэх асуудлыг шийднэ’ гэв. Ингэснээр НИТХ ирэх долоо хоногийн Даваа гариг хүртэл завсарлаж байгаа юм.

НИТХ-ын даргад нэр дэвшиж буй НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайханаас дараах байр суурийг тодрууллаа. 

-НИХТ-ын даргаас та нэрээ татах уу?

-Би нэрээ татахгүй. Журмын нөхөд маань намайг нэр дэвшүүлсэн учраас НИТХ-ын даргад өрсөлдөнө. Би өөрийн шийдвэрээ гаргасан.

-Шинээр нэр дэвшигч оруулж ирэх асуудал хөндөгдлөө. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?

-Шинэ нэр дэвшигч оруулж ирэх тухай асуудал байхгүй. Одоо бол дахин санал хураалт явуулах ёстой. 

-Бүлэг шийдэлд хүрэхгүй байгаа нь ямар нэг ашиг сонирхол агуулагдаж байна гэсэн үг үү?

-Бүлэг нэгдсэн байр суурьт хүрэхгүй байгаа нь намын удирдлага нэртэй цөөн хэдэн хүний хувийн ашиг сонирхлын асуудал. Эцсийн шийдвэр хуулийн хүрээнд гарах ёстой. Хуулиас гадуур ямар нэг хувийн эрх ашиг, буруу зөрүү тайлбар байх ёсгүй.  

-Танд хэн нэгнээс ямар нэг дарамт шахалт ирсэн үү?

-Явцуу улс төр хийж байгаа, янз янзын асуудал ярьж байгаа, янз янзын асуудалд нэр нь холбогдсон хүмүүсээс  дарамт ирсэн.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж