Хөлбөмбөгч Дэвид Бэкхэм хайртай ганц охиндоо хөлбөмбөгийн хичээл зааж буй хоёр богино бичлэг Инстаграмдаа оруулжээ. Фенүүдийнх нь зүрх сэтгэлийг уяраасан эхний бичлэгт зургаан настай Харпер охин хөлбөмбөгийн хувцас хэрэглэлээр өвч тоноглосон байв. Хөлбөмбөгийн өмсгөлтэй бяцхан охин үсээ дээр боож, сүлжээд аавтайгаа талбайд бөмбөг өшиглөж яваа нь харагдана.
“Хэн нэгэн анхны хичээлдээ бэлэн болжээ” гэх тайлбартайгаар Бэкхэм дээрх хар, цагаан бичлэгийг оруулаад, ард нь хоёр зүрх, бас хөлбөмбөгийн эможи нийтэлсэн байв.
Хэдхэн минутын дараа оруулсан хоёр дахь бичлэгт аав, охин хоёр бөмбөгөөр харилцаж байв. Дэвид Бэкхэм охин руугаа бөмбөг шидэж, Харпер хөлөөрөө тосож, хариу өшиглөж байлаа. Бичлэгийнхээ тайлбарыг харин “Oh my,” гээд, араас нь зүрхээр чимжээ.
Охин нь аавыгаа дуурайсан авьяаслаг хөлбөмбөгч бололтой. Мэдээж аав нь түүнээр бахархалгүй яах вэ.
С.ЦЭЛМЭГ