Хоёр эмэгтэйг хөнөөсөн этгээдийг цагдаа бууджээ | News.MN

Хоёр эмэгтэйг хөнөөсөн этгээдийг цагдаа бууджээ

Хуучирсан мэдээ: 2017.10.02-нд нийтлэгдсэн

Хоёр эмэгтэйг хөнөөсөн этгээдийг цагдаа бууджээ

Дэлхийн эдийн засгийн хурд саарч байна. Тэр дундаа Хятадын өсөлт ч буурч эхэлсэн нь Монголд тусгалаа олжээ.

Францын Марсель хотын галт тэрэгний төв буудал дээр өчигдөр (2017.10.01) хоёр эмэгтэйн амийг хөнөөсөн хутгатай этгээдийг тусгай хүчнийхэн толгойд нь буудаж, устгажээ. Алуурчин хоёр хохирогчийн нэгийг нь хутгалж, нөгөөгийнх нь  хоолойг нь хэрчихдээ “Аллах Акбар“  (“Бурхан хамгийн агуу”) хэмээн хашхирчээ.

Францын алан хядагчтай тэмцэгч прокурорууд энэ аллагыг алан хядах байгууллагатай холбоотой гэж сэжиглэн мөрдлөг явуулж эхэлсэн байна. Гэвч аллагын шалтгааныг хараахан тогтоогоогүй байгаа юм. Францын Дотоод хэргийн сайд Жерард Колломб мэдэгдэхдээ “Энэ хэргийг алан хядлага байж болзошгүй гэж сэжиглэж байгаа ч одоогоор нотолгоо олдоогүй байна. Тиймээс хүлээгээд харж байя” гэжээ. Гэрчүүдийн мэдээлснээр алуурчин этгээд галт тэрэгний буудал дээр нэгэн зорчигч эмэгтэйг хутгалж хөнөөгөөд ойролцоох өөр нэг эмэгтэйн араас нь очиж хоолойг нь хэрчсэн байна.

Өчигдөр Исламын улс байгууллага энэ халдлагыг үйлдсэн гэж мэдэгдсэн.  Алуурчин этгээд 30 орчим настай байсан бөгөөд түүнд биеийн байцаалт байгаагүй гэнэ. Эх сурвалжийн мэдээлснээр алуурчин өмнө нь гэмт хэрэг үйлдэж, цагдаад баригдаж байсан гэнэ.

2016 оны долдугаар сард Нормандын нэгэн сүмийн олныг хамарсан цуглааны үеэр хоёр жихад хөвгүүн номлогчийн хоолойг хэрчсэн хэрэг гарч байжээ. Үүнээс өмнө олон нийтийн газарт хутгатай этгээд хэрэг үйлдсэн хэргийн хохирогчид нь эргүүлийн офицерууд байсан бөгөөд хүнд хөнгөн хэлбэрийн гэмтэл авснаас биш аминд хүрсэн тохиолдол байхгүй юм байна.

Орчуулсан Н.Энхтуяа

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хяналт алга 2017-10-02 98.144.97.246

Сэтгүүлч мөн үү? Утга,найруулга гэж …Хяналт гэж байна уу? Сэтгүүлч мөн үү?

Avatar

Зочин 2017-10-02 103.10.23.236

Bolj laliinhan ingej hariugaa avah heregtei muu france nohoinuudaas. France oorsdoo laliinhanii dotood heregt oroltsoj eldev ongot huvisgal sanhuuujuulj dain degdeesen.

Avatar

Зочин 2017-10-02 37.223.221.245

Франц өөрсдөө сирээс гарах хэрэгтэй

Avatar

Зочин 2017-10-02 122.201.23.83

m u l guu

Avatar

Зочин 2017-10-02 202.9.43.175

Есүс христ акбар

Avatar

Зочин 2017-10-02 202.170.80.25

iimerhuu manaid hamaagui zuilsiig oruulahgui bval taarna

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж