ЭМЯ-нд 1000 гаруй өргөдөл иржээ

Хуучирсан мэдээ: 2011.01.23-нд нийтлэгдсэн

ЭМЯ-нд 1000 гаруй өргөдөл иржээ

Эрүүл мэндийн яам  өнгөрсөн оны байдлаар иргэд, Улсын их хурал, Засгийн газраас  1016 өргөдөл, гомдол, санал бичгээр болон амаар хүлээн авчээ. Өргөдөл, гомдлын 925 буюу 91 хувийг хуулийн хугацаанд шийдвэрлэсэн бол 4.1 хувь нь шийдвэрлэх хугацаа болоогүй, 4.9 хувь нь хугацаа хоцорсон өргөдөл, гомдол байсан аж.  Иргэдээс ирсэн өргөдөл гомдлын 83.5  хувь нь  өргөдөл, 10.8 хувь нь гомдол, 5.7 хувь нь  санал, мэдээлэл  эзэлсэн байна. Түүнчлэн Эрүүл мэндийн яаманд хандсан өргөдөл гомдлын багагүй хувийг гадаад улс оронд эмчлүүлэх зардалд дэмжлэг үзүүлэх, эрүүл мэндийн тухай хуульд заасан тэтгэмж авах, эмчилгээний төлбөрөөс чөлөөлүүлэх зэрэг хүсэлт, гомдол эзэлдэг байна.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж