УИХ дахь МАН-ын бүлэг өнгөрсөн долоо хоногт хуралдаж, Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлаар байр сууриа нэгтгэсэн учраас өнөөдөр хуралдахгүй аж.
Харин УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн ээлжит хуралдаанаараа Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхийн тухай хэлэлцээд үдээс хойшдоо санал солилцох нь зүйтэй хэмээн үзсэн байна.
Ингэхдээ Шинэ Засгийн газрыг бүрдүүлэхдээ шинэ бүтэц бий болгох. Энэ нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн бүтцэд нийцсэн байх. Хоёрдугаарт Засгийн газрын танхимд ашиг сонирхлын зөрчилгүй сайд багтаах. Гуравдугаарт, давхар дээлгүй сайд багтаах зэрэг шаардлага тавихаар болжээ.
Г.ХОРОЛ