Тэргүүн хатагтайн хандивыг буцаажээ

Хуучирсан мэдээ: 2017.10.02-нд нийтлэгдсэн

Тэргүүн хатагтайн хандивыг буцаажээ

Нутгийн төв хэсгээр үүлэрхэг, цас орно.

АНУ-ын тэргүүн хатагтай Мелани Трамп өнгөрсөн есдүгээр сарын долоонд “Ном унших үндэсний өдөр”-өөр нэгдсэн улсын муж болгоны нэг сургуульд Америкийн хүүхдийн зохиолч  Др. Зойсын зохиолуудыг хандивласан ажээ. Тэргүүн хатагтай  хандивласан номуудыг  нь буцааж илгээнэ гэж төсөөлөөгүй ч  нэгэн сургуулийн номын санч тэгж зүрхэлжээ.

Массачусетсын Кэмбрижпорт дунд сургуулийн номын санч Лиз Филипс Соейро “Цагаан ордон, тэргүүн хатагтайн оффист” гэж хаягласан захидалдаа номын санч бичихдээ ‘Манай сурагчид таны илгээсэн  захидлыг ихэд сониучирхан уншиж, таны нэрийг бичсэн хавчуургатай, цагаан ордны тамгатай номуудыг үзлээ.  Гэвч манай сургууль эдгээр номыг номын сандаа авахгүй”  гэжээ.

Ингээд Др Зойсын нийт 10 ширхэг номыг эргүүлж өгөх болсон шалтгаанаа сургууль нь арвин ном бүхий номын сантайгаас гадна Др Зойсын зохиолууд өөрт нь таалагддаггүй гэж тайлбарлажээ. Түүгээр ч зогсохгүй номын санч Д.Трампын боловсролын талаар авч хэрэгжүүлж буй бодлоготой санал нийлдэггүй гэдгээ ч захидалд дурдсан гэнэ.

Номын санч Лиз Филипс Соейро мөн тэргүүн хатагтайд хэрэв үнэхээр ном хандивламаар байгаа бол сайн ном сонгохыг зөвлөжээ. Тэрбээр “Магадгүй та зохиолч Др.Зойсыг улиг болсон, уйтгартай бас хүүхдийн зохиолын үеэ өнгөрөөсөн төлөөлөгч гэдгийг мэдээгүй байх. Гэхдээ АНУ-ын тэргүүн хатагтайн хувьд хуруугаа хөдөлгөх төдий л дэлхийн сонгодог бүтээлүүдээс сорчилж, сонгож чадах байсан. Конгрессын номын санчаас асуусан бол тэр тэнд арай дөнгүүр зохиолууд санал болгох байсан биз ээ” гэжээ.

Цагаан ордны мэдэгдсэнээр тэргүүн хатагтай сургуулиудад хандивлах ном сонгохдоо Боловсролын яамтай хамтарч, мужийн амжилтаар тэргүүлдэг, тусгай хөтөлбөр хэрэгжүүлж буй сургуулиудад хандивласан юм байна.

Орчуулсан Н.Энхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж