Д.Энхбат агсны дүү өргөдөл гаргажээ

Хуучирсан мэдээ: 2011.01.23-нд нийтлэгдсэн

Д.Энхбат агсны дүү өргөдөл гаргажээ

Францаас 2003 онд баривчлагдаж ирсэн  Д.Энхбат агсны өмгөөлөгч Л.Санжаасүрэн, түүний төрсөн дүү Д.Баяр нар Улсын Их Хурлын Хүний Эрхийн дэд хороонд өнгөрсөн баасан гаригт гомдол гаргасныг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин хянаж үзээд  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 166 дугаар зүйлийн 133.1.2 дахь хэсэгт заасны дагуу  Улсын Ерөний прокурор  Д.Дорлигжавын нэр дээр шилжүүлсэн байна.  Хүний Эрхийн дэд хороонд хандсан Д.Баяр өнгөрсөн онд хэвлэл мэдээллээр  багаггүй дуулиан дэгдээж амжсан. Тодруулбал өнгөрсөн аравдугаар сарын 25-ны оройн 22.30 цагт Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт   оршин суудаг байрных нь орцны үүдэнд түүний  ам руу үл таних залуус шингэн зүйл хүчээр уулгасны улмаас хордож  “Химийн хордлогын хам шинж” гэсэн оноштой хэвтэн эмчлүүлж байна гэсэн мэдээллийг өгч байсан юм.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж