Цахир суманд сувилагчийн пост байгуулав | News.MN

Цахир суманд сувилагчийн пост байгуулав

Хуучирсан мэдээ: 2017.10.02-нд нийтлэгдсэн

Цахир суманд сувилагчийн пост байгуулав

Рианна твиттертээ шинэ цомог нь гарч байгаа тухай зарлажээ. Дуучин бүсгүйн долоо дахь цомог ”Unapologetic” гэх нэртэй аж.

Тайваниас Монгол Улсад суугаа Төлөөлөгч Ноён Хуан Куо Рун есдүгээр сарын 30-ны өдөр Тайванийн Засгийн газрыг төлөөлөн эмнэлгийн пост болон тус эмнэлгийн постод ашиглах хэвтэн эмчлүүлэгчийн ор, цусны даралт хэмжигч аппарат зэрэг эмнэлгийн үндсэн эд хэрэгслийг “Монголын гэр бүлийг тогтвортой хөгжил нийгэмлэг”-т хандивлав.

“Монголын гэр бүлийн тогтвортой хөгжил нийгэмлэг” төрийн бус байгууллагаас санаачилсан Монгол орны төвийн бүсийн аймаг болох Архангай аймгийн алслагдсан сумын ард иргэдэд цаг алдалгүй эмнэлгийн анхны тусламж үзүүлэх ажлын хүрээнд Тайванийн төлөөлөгчийн газраас дэмжлэг үзүүлж байгаа агаад сумын иргэд, оршин суугчдын эрүүл мэндэд эерэг, нааштай үр нөлөө үзүүлж чадна гэж найдаж байна. Энэхүү сувилагчийн постыг Архангай аймгийн баруун хэсэгт байрлах Цахир сумын төвөөс 70 км-ийн зайтай газар байгуулах юм.  Цахир сум нь аймгийн төв Цэцэрлэг хотоос 250 км алсад байрладаг. Улаанбаатар хотоос автомашинаар сувилагчийн пост байрлах газрыг зориход 13 цаг явдаг алслагдсан газар юм. Сувилагчийн постыг Цахир суманд тээвэрлэж хүргэн, угсрах суурилуулах ажлыг хэдийн гүйцэтгэж дууссан бөгөөд өнгөрсөн зунаас эхлэн тус сумын, ойр орчмын 200 гаруй малчин айл өрх эмнэлгийн үйлчилгээнд хамрагдаж эхлээд байна.

Тус суманд шилжин суурьшиж буй малчин айл өрхүүдийн тоо өсч байгаа тул  Цахир сумын эмнэлгийн тоног төхөөрөмж хүрэлцээ муутай, тус сумын ард иргэд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээнд хамрагдахад хүндрэлтэй байгаа аж. Харин уг сувилагчийн постын хувьд цусны даралт хэмжигч аппарат, тариа хийх эмнэлгийн багаж хэрэгсэл, хөнгөн бэртэл гэмтлийг эмчлэхэд шаардлагатай эмнэлгийн багаж болон эм бэлдмэл, иргэдэд эмнэлгийн яаралтай тусламж, үйлчилгээ үзүүлэхэд ашиглагдах нэг ширхэг мотоцикл зэрэг багаж тоног төхөөрөмжтэй юм. Уг сувилагчийн пост дээр ажиллаж буй сайн дурын эмнэлгийн мэргэжилтэн нь жирэмсэн эхчүүдийг жирэмсний хяналтад авч, төрөхийн өмнөх зөвлөгөө болон төрсний дараах нярайн асаргааны зөвлөгөө өгч байгаа болно. Иймд тус сувилагчийн пост нь жирэмсэн эхчүүдэд зөвлөгөө мэдээлэл өгөх, сургалт танин мэдэхүйн ач холбогдолтойн зэрэгцээ дээр дурдсан эмнэлгийн анхан шатны үйлчилгээтэй нэгтгэн, эх хүүхдийн эрүүл мэндэд  эергээр нөлөөлөх, амьсгалын замын өвчин, бөөрний эмгэг, цусан дахь холестерины хэмжээ ихсэх, цусны даралт ихсэх, цусан дахь сахарын хэмжээ ихсэхээс урьдчилан сэргийлэхэд зэрэгт дэмжлэг үзүүлж байна.

Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газар нь өнгөрсөн онд “Монголын гэр бүлийг тогтвортой хөгжил нийгэмлэг”-т дэмжлэг үзүүлэн, Завхан аймгийн алслагдмал сумын нутаг дэвсгэрт сувилагчийн пост байгуулсан бөгөөд уг сувилагчийн постны үйл ажиллагаа маш үр өгөөжтэй байгаа тул Монгол Улсын холбогдох яамд, Тайвань, Монгол хоёр орны эрүүл мэндийн салбарынхан болон сайн санааны байгууллагуудын зүгээс өндрөөр сайшаагдсан юм. Иймд энэ онд тус нийгэмлэгт дэмжлэг үзүүлэн, Архангай аймагт дахин нэг сувилагчийн пост байгуулахаар шийдсэн бөгөөд үүний зэрэгцээ ирэх онд бусад аймгуудад энэхүү өндөр ач холбогдол бүхий сайн санааны үйл хэргийг үргэлжлүүлэх болон зуны улиралд Тайванийн эмнэлгийн баг Монгол оронд ажиллах үеэр дээрх сувилагчийн постон дээр ажиллуулах боломжуудыг судлахаар болов. Тайвань, Монгол хоёр нь албан ёсны дипломат харилцаа тогтоогоогүй хэдий ч энэхүү нөхцөл байдал нь хоёр орны эрүүл мэнд, хүмүүнлэгийн тусламж, боловсрол сургалт зэрэг салбаруудад өрнүүлсэн ойр нягт, өдрөөс өдөрт гүнзгийрч буй хамтын ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж чадахгүй юм.

Тэр дундаа 2015 оны арванхоёрдугаар сард Төлөөлөгч ноён Хуан Гуо Рун ажлаа авснаас хойш эрүүл мэндийн салбар болон хүмүүнлэгийн тусламжийг нэгтгэсэн олон ажлыг хэрэгжүүлэхээр хичээн ажиллаж байна. Тухайлбал, энэ оны хавар Тайванийн Засгийн газраас нийт 100 ширхэг урьд нь ашиглагдаж байсан орыг дөрвөн эмнэлэгт хандивласан агаад мөн Тайванийн Хүүхэд гэр бүлийг дэмжих сангийн “Гэр хотхон”-ны айл өрхүүдэд түлэгдэхээс хамгаалах хэрэгсэл хандивласан болно. Үүнээс гадна Тайваниас зургаан ширхэг диализын аппарат болон сэлбэг хэрэгслийг Увс, Ховд, Завхан зэрэг баруун гурван аймгийн эмнэлгүүдэд хандивласан юм. Энэ он дуусахаас өмнө Тайванийн төлөөлөгчийн газар нь Тайванийн Засгийн газрыг төлөөлөн ашиглагдаж байсан 50 гаруй орыг Хэнтий аймгийн сумын эмнэлгүүдэд хандивлахаар төлөвлөж байна. Хоёр орны Засгийн газар ба ард иргэдийн хүчийг нэгтгэн хэрэгжүүлж буй эдгээр үйл хэрэг нь Тайванийн ард түмний зүгээс Монголын ард түмэнд  үзүүлж буй халуун сэтгэлийн илрэл болно.

А.Амар

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

DR. GEORGE. 2017-10-02 197.210.78.213

Та бөөр худалдаж авах уу эсвэл бөөрөө зарах уу? Та санхүүгийн хямралаас болж бөөрөө мөнгөөр зарах боломжийг хайж байгаа бөгөөд юу хийхээ мэдэхгүй байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай.Бид бөөрнийхөө төлөө 400,000 долларыг танд өгөх болно. Намайг ДОКТОР ЖОРЖ гэдэг, би ХОТЫН ЭМНЭЛЭГТ нефрологич мэргэжилтэй. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд амьд бөгөөд холбогдох донортой бөөр худалдаж авах, шилжүүлэн суулгах ажлыг хийдэг.

Бид Энэтхэг, Турк, АНУ, Малайз, Дубай хо

Avatar

DR. GEORGE 2017-10-02 197.210.78.213

Та бөөр худалдаж авах уу эсвэл бөөрөө зарах уу? Та санхүүгийн хямралаас болж бөөрөө мөнгөөр зарах боломжийг хайж байгаа бөгөөд юу хийхээ мэдэхгүй байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай.Бид бөөрнийхөө төлөө 400,000 долларыг танд өгөх болно. Намайг ДОКТОР ЖОРЖ гэдэг, би ХОТЫН ЭМНЭЛЭГТ нефрологич мэргэжилтэй. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд амьд бөгөөд холбогдох донортой бөөр худалдаж авах, шилжүүлэн суулгах ажлыг хийдэг.

Бид Энэтхэг, Турк, АНУ, Малайз, Дубай хо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж