УИХ-ын намрын чуулганыг өнөөдөр 10.00 цагт нээж, хууль тогтоогчид ажилдаа орлоо. УИХ-ын намрын чуулганы нээлтэд 76 гишүүн оролцох ёстойгоос 75 нь хүрэлцэн ирлээ.
УИХ-ын Тамгын газраас гаргасан мэдээгээр УИХ-ын гишүүн Б.Наранхүү чуулганы нээлтийн үйл ажиллагаанд оролцсонгүй. Тэрбээр өмнөх парламентад байхдаа Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанд оролцдоггүйгээрээ зартай байсан бол энэ парламентад ч мөн алдаагаа дахин давтаж буй бололтой.
УИХ-ын гишүүдээс хэн нь цагтаа ирснийг энэхүү хүснэгтээс тодруулан харах боломжтой.
Огноо: 2017-10-02
Г.ХОРОЛ