АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсонд “Хойд Солонгостой цөмийн хөтөлбөрийн асуудлаар хэлэлцээ хийх гэж оролдох нь дэмий цаг үрсэн хэрэг” гэж хэлжээ.
Рекс Тиллерсон өнгөрсөн бямба гаригт Хойд Солонгосын тал яриа хэлэлцээ хийх сонирхолгүй байна гээд яриа хэлэлцээ явуулах асуудлыг хаасны дараа Д.Трамп твиттертээ ‘Рекс эрч хүчээ гамна, Бид хийх ёстой зүйлээ хийсэн!’ гэж бичсэн байна.
Өнгөрсөн саруудад АНУ, Хойд Солонгосын харилцаа улам хурцадсан нь Хойд Солонгос цөмийн пуужингийн туршилтаа эрчимжүүлж, алсын тусгалт пуужинд суурилуулах устөрөгчийн бөмбөг амжилттай туршсантай холбоотой юм. АНУ, Хойд Солонгосын ерөнхийлөгчдийн хооронд хэрүүлийн дайн болж буй энэ үед АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон Пхеньянтай хэл амаа ололцох арга зам хайж байгаа ажээ.
Хойд Солонгостой хэлэлцээрийн ширээний ард суух эсэх талаар Рекс Тиллерсон хэлэхдээ : ‘Ахиц тун бага байна. Гэхдээ бид боломжтой арга замыг хайж байна. Хүлээх хэрэгтэй” гэжээ.
Орчуулсан Н.Энхтуяа