НИТХ-ын үүдэнд жагсаж байна

Хуучирсан мэдээ: 2017.10.02-нд нийтлэгдсэн

НИТХ-ын үүдэнд жагсаж байна

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Баатархүүгийн танилцуулснаар 2011-2012 оны хичээлийн жилд нийслэлд 206 сургууль, 308 цэцэрлэг, 8 Гэгээрэл хөгжлийн төв үйл ажиллагаа явуулдаг ажээ.

Гар дээрээс худалдаа эрхэлдэг хүмүүс НИТХ-ын заалны үүдэнд жагслаа. Жагсаалд 30 орчим иргэн оролцож байна. Нийслэлийн гудамж талбайд гар дээрээс хуралдаа эрхлэхийг хориглосон тул эдгээр хүмүүс амжиргаагаа залгуулах орлогогүй болсон аж. Тиймээс өлсгөлөн зарлаад зогсохгүй өнөөдөр /2017.10.02/ Хангарьд ордны 14 давхарт уриа лоозонтойгоо иржээ.

Жагсаалд оролцож буй иргэд хэлэхдээ “НИТХ-ыг сандал суудлын хэрүүл хийж байхаар бидний асуудлыг хэлэлцэх ёстой. Өөрсдөө ажлын байраар хангаж чадахгүй байж ажил хөдөлмөр хийж байгаа иргэдийг хааж, боож болохгүй” гэсэн байр суурийг илэрхийлэв.

Яг одоогийн байдлаар НИТХ эхлээгүй байна. Учир нь Нийслэл дэх МАН-ын бүлэг даргынхаа асуудлаар хуралдаж байгаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж