PC тоглоомчдын мөрөөдлийн орон | News.MN

PC тоглоомчдын мөрөөдлийн орон

Хуучирсан мэдээ: 2017.10.02-нд нийтлэгдсэн

PC тоглоомчдын мөрөөдлийн орон

Орон нутгийн сонгууль болох гэж байгаатай холбогдуулан Сонгуулийн ерөнхий хороо бэлтгэл ажлаа базааж буй.

Тайваньд нэгэн сонирхолтой зочид буудал нээгджээ. Таоюань дүүрэг iHotel нэртэй зочид буудлын өрөө болгонд нэг ч биш, бүр хоёр ширхэг тоглоомын зориулалттай, дээд зэргийн үзүүлэлттэй компьютер байдаг гэнэ. Өндөр хурдны интернэт, том дэлгэц, тоглоомчдод зориулсан тохилог бөгөөд үнэтэй сандал бас бий.

Зочид буудлын хүлээлгийн танхимд мөн тоглоомын зориулалттай хэд хэдэн компьютер байрлуулж, тохижуулжээ. Товчхондоо бол iHotel нь PC тоглоомчдын мөрөөдлийн орон гэнэ.

Өрөөнүүд дэх тоглоомын сандал нь DXRacer компанийн үйлдвэрлэсэн өндөр үнэтэй, тохилог, тансаг зэрэглэлийн автомашинд байдагтай ижил гэнэ. Хамгийн үнэтэй загвар нь 600 ам.доллараар худалдаалагддаг аж. 

Компьютер нь гэрэлтдэг гар, хулганатай, ASUS брэндийн 32 инчийн дэлгэцтэй, мэдээж хамгийн сүүлийн үеийн, хүчирхэг Nvidia GTX 1080ti график карттай. Тоглоомдчод зориулсан эдгээр компьютерийн өртгийн талаар зочид буудлын удирдлага ямар нэг мэдээлэл өгөөгүй. Гэхдээ наанадаж 1000 ам.доллар давна, учир нь Nvidia GTX 1080ti карт дангаараа 650 орчим ам.долларын үнэтэй байдаг ажээ.

Тоглоомын компьютерээс гадна зочид буудлын өрөө нь маш тохилог. 46 инчийн зурагт, боржин чулуугаар өнгөлж хийсэн шүршүүр, зөөлөн, том ор, дээр нь өрөөний үйлчилгээ тун боломжийн гэнэ.

Үнийн хувьд нэг хоногийн төлбөр 100 ам.доллар, цагийн 12 ам.доллар, гэхдээ 75 ам.доллар төлөөд 15 цаг байрлаж, тоглож болох ажээ.

С.ЦЭЛМЭГ
 

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-10-02 216.123.206.82

Лайтай гоё юмаа.

Avatar

зочин 2017-10-02 202.5.197.186

харх тамхи

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж