Салют оруулсан компанийг шалгах үүрэг өгчээ

Хуучирсан мэдээ: 2011.01.23-нд нийтлэгдсэн

Салют оруулсан компанийг шалгах үүрэг өгчээ

Салют  буюу пиротехникийн хэрэгслийг улсын хилээр оруулах зөвшөөртэй  нэр бүхий хоёр компанийг хэдий  хэмжээний пиротехникийн хэрэгслийг импортоор оруулж ирсэн болох, аюулгүй ажиллагааны дүрэм журмыг мөрдөж ажилласан эсэхийг шалгаж дүнг танилцуулах үүргийг Улсын Ерөнхий прокурорын газраас энэ сарын 21-ны өдөр Мэргэжлийн хяналтын Ерөнхий газарт өгчээ. Ингэж шалгах болсон учир нь  он солигдох үеэр Нийслэлийн Сонгинохайрхан, Хан-Уул  дүүргийн  зургаан  иргэн салют буудуулсны улмаас  гар, хөлдөө хүнд гэмтэл авч  Гэмтэл согог судлалын Үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэнтэй холбоотой аж.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж