Бүсчилсэн сургалт амжилттай зохион байгуулагдлаа

Хуучирсан мэдээ: 2017.10.02-нд нийтлэгдсэн

Бүсчилсэн сургалт амжилттай зохион байгуулагдлаа

АНУ төсвийн алдагдал 2012 онд 1,1 их наяд ам.доллар болсон нь дөрөв дэх удаагаа дараалан их наядаас давсан үзүүлэлт болж байгаа тухай Associated Press агентлаг энэ бямба гаригт мэдээлжээ.

Өвөрхангай, Архангай, Баянхонгор аймгууд дахь цагдаагийн газруудын эрүүгийн мөрдөгч, хэсгийн төлөөлөгч нарын сургалтын үйл ажиллагаа ‘Хайрханы хишиг’ амралтын газарт цагдаагийн хүрээ байгуулагдан амжилттай зохион байгуулагдаж, суралцагч нарт кредит хангасан “Гэрчилгээ” гардуулах хаалтын арга хэмжээ өнөөдөр /2017.09.30/ зохион байгуулагдлаа.

Энэхүү сургалтын “Гэрчилгээ” гардуулах хаалтын ёслолын арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа П.Оростогоо, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны дэд дарга, цагдаагийн хурандаа Т.Дамбийням, Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга Цагдаагийн хурандаа Б.Эрдэнэхүү, Эрүүгийн цагдаагийн албаны чиглэлийн ахлах мөрдөгч, цагдаагийн хурандаа А.Энхтөр, Эрүүгийн цагдаагийн албаны Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Хишигбаатар, Өвөрхангай, Архангай, Баянхонгор аймгийн цагдаагийн газрын дэд дарга, эрүүгийн мөрдөгч, хэсгийн төлөөлөгч нар болон цагдаагийн хурандаа Л.Гаваасүрэн даргатай Сүлд чуулгын уран бүтээлчид оролцлоо.

Хаалтын ёслолын арга хэмжээг нээж Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа П.Оростогоо хэлсэн үгэндээ Цагдаагийн албаны тухай хууль шинэчлэгдэж алба хаагч нарын эрх зүйн чадамж ихээхэн сайжирч иргэдтэйгээ хамтран ажиллах нөхцөл боломж нэмэгдсэнийг дурьдаад ЦЕГ-с дэвшүүлсэн үндсэн зорилтыг хэрэгжүүлэх мөн бүхэлдээ шинэчлэгдсэн Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн тухай хуульд орсон заалтуудыг амьдралд хэрэгжүүлэхэд учирч байгаа бэрхшээлийг арилгах, практикт нутагшаагүй хуулийн заалтуудыг нэг мөр ойлгох зорилгоор орон нутагт сургалт зохион байгуулах томоохон зорилт тавин ажилласны үр дүнд Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат даргатай хамт олон бүсийн сургалтыг өндөр хэмжээнд зохион байгуулсныг дурьдан Цагдаагийн хурандаа О.Ганбат хаалтын үг хэлж, сургалтын ‘Гэрчилгээ’-г сургалтанд хамрагдсан 88 алба хаагчдад гардуулан өглөө. Энэ үеэр Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын 2016 оны ‘Ажил мэргэжлийн аварга’, эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Энх-Орчлонд хүндэтгэл үзүүлэн, Цагдаагийн ерөнхий газрын Сүлд чуулгын уран бүтээлчид урлагийн тоглолтоор бэлэг барьж, дурсгалын зүйл гардуулав.

Эх сурвалж: ЦЕГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж