Бичил уурхайд осол гарчээ

Хуучирсан мэдээ: 2017.10.02-нд нийтлэгдсэн

Бичил уурхайд осол гарчээ

Алан хядагчдын “Аль-Каида” бүлэглэлийн лидер Айман аль-Завахири АНУ-д бүтээсэн дуулиант киноны талаар ярьсан бичлэгийг исламын сайтуудаар тараажээ.

Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хороо, 57 дугаар уклонд иргэн Г-гийн нүүрсний бичил уурхайд леботикны тросс тасарч, ковш уурхайн амыг бөглөж, долоон  хүн уурхайд боогдсон хэрэг урьд шөнө /2017. 10.02/  00:58 цагийн үед гарчээ.  Осол гарсан тухай дуудлагын дагуу  Уул уурхайн аврах ангийнхан түргэн шуурхай очиж ажилласан байна. Хэргийн газарт  дөрвөн алба хаагч, нэг  техник хэрэгсэлтэйгээр аврах ажиллагааг зохион байгуулжээ. Азаар хүмүүсийг аварч амжжээ.  Иргэн М /46 настай, эрэгтэй/, О /42 настай, эрэгтэй/, Г /31 настай, эрэгтэй/, П /31 настай, эрэгтэй/, Э /28 настай, эрэгтэй/, З /24 настай, эрэгтэй /, Б /24 настай, эрэгтэй/ нарыг аварч уурхайгаас гаргасан байна.
 

Д.Цэц

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж