Ажлын хэсэг эмч, мэргэжилтнүүдтэй уулзаж, санал солилцов

Хуучирсан мэдээ: 2017.10.02-нд нийтлэгдсэн

Ажлын хэсэг эмч, мэргэжилтнүүдтэй уулзаж, санал солилцов

Дуучин Daisy хүмүүнлэгийн үйлсэд нэгдэхээр шийджээ. Тэрбээр бага охиныхоо нэрээр нэрлэсэн “Наранзол” хэмээх сан байгуулах болсноо facebook хуудсандаа бичжээ.

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал тэргүүтэй 9 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2017 оны 09 дүгээр сарын 29-ний 16 цагаас Ховд их сургуулийн урлагийн зааланд эрүүл мэндийн салбарын ажилтан албан хаагчид, иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийв. Уулзалтад аймгийн Засаг дарга Д.Галсандондог, аймгийн засаг даргын орлогч Ч.Уранчимэг нар болон аймгийн эрүүл мэндийн салбарын удирдлагууд, эмч мэргэжилтнүүд оролцлоо. Энэ үеэр эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар болон Ховд аймгийн эрүүл мэндийн салбарт ирэх жилүүдэд хийхээр төлөвлөсөн хөрөнгө оруулалт, эмч мэргэжилтнүүдийн мэдлэг мэргэжлийн дээшлүүлэх зэрэг олон асуудлаар санал бодлоо солилцов.

2017 оныг “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан эрүүл мэндийн байгууллагуудыг иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх тал дээр онцгойлон анхаарч ажиллахыг яамны дэд сайд Л.Бямбасүрэн уулзалтынхаа төгсгөлд онцолж байлаа.

Түүнчлэн эрүүл мэндийн салбарт үр бүтээлтэй ажиллаж байсан болон одоо ажиллаж буй эмч ажилчдыг Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, Эрүүл мэндийн яамны хүндэт жуух бичиг, нэр бүхий хүмүүсийг Эрүүл мэндийн яамны дэд сайд гарын бэлгээ гардуулж амжилт хүслээ. Мөн тарваган тахлын үеэр ур чадвараа гаргаж ажилласан эмч эмнэлгийн ажилчдыг Ховд аймгийн Засаг даргын хүндэт өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнасныг гардуулан өглөө.

Эх сурвалж: ЭМЯ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж