Ярослав Шима Монгол орноор аялсан тухайгаа танилцуулав

Хуучирсан мэдээ: 2017.10.02-нд нийтлэгдсэн

Ярослав Шима Монгол орноор аялсан тухайгаа танилцуулав

Арилжааны 13 банкинд нийтдээ 800 орчим мянган иргэн Хүүхдийн мөнгөө авахаар хүсэлтээ гаргаад байгаа талаар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ Засгийн газрын гишүүдэд өчигдөр танилцуулав.

Чехийн мотоциклтэй аялалын клубын гишүүн, нэрт аялагч, сэтгүүлч Ярослав Шимагийн Монгол оронд мотоциклоор аяласан тухай сэтгүүлчдэд зориулсан хэвлэлийн бага хурлыг тус ЭСЯ хамтран зохион байгуулав.

Ярослав Шима нь 33 жилийн турш дэлхийн улс орнуудаар мотоциклтэй аялал хийж нийт 1 сая 500 мянган км зам туулсан Чехийн нэртэй аялагч бөгөөд тэрбээр аяллынхаа тухай олон зуун нийтлэл, тэмдэглэл нийтлүүлэхийн зэрэгцээ явсан газар бүрийнхээ түүх соёлын дурсгал, зон олны ахуй амьдрал, зан үйлийн онцлог, байгалийн үзэсгэлэнт газруудыг кино хальс, видео камерт хадгалан үлдээж олны хүртээл болгож ирсэн зөвхөн аялагч төдийгүй нэртэй сэтгүүлч хүн юм. Энэ удаа тэрбээр Монгол орноор 25 хоногийн турш 10000 орчим км аялжээ.

Тус ЭСЯ-нд зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр Монгол орноор аялсан замаа зурж тэмдэглэсэн газрын зураг дэлгэн үзүүлж, манай улсын бүс нутаг бүрийн онцлог, тухайн газар орны түүх соёлын дурсгалт газрууд, үзэж харсан байгалийн үзэсгэлэнт газруудын тухай дэлгэрэнгүй ярьж, холбогдох дүрстэй болон биет материал дээр тулгуурлан танилцуулга хийлээ.

Эзэн богд Чингис хааны төрсөн нутаг болон зуны халуунд ч мөстэй байдаг Ёлын ам, Өмнийн говь, Алтайн нурууны мөнх цаст оргилууд, Дорнодын тал хээр нутгаар аялан, Булган-Хөвсгөлийн нутаг орны уул нуруу, байгалийг Щвейцарын Альп лугаа зүйрлэн магад түүнээс ч илүү үзэсгэлэнтэй газар орон юм хэмээн биширсэн сэтгэгдлээ ярихын хамт Монголд очсон хүн чухам энэ газар орныг үзүүштэй болохыг онцлон тэмдэглэв. Аяллын явцад хот хөдөөгийн аль алинд Чех Улсад сургууль төгссөн эсвэл ажиллаж байсан чех хэл мэддэг хүмүүстэй таарч тэдэнтэй төрөлх хэлээрээ ярилцсан нь онцгой сэтгэгдэл төрүүлсэн тухай дурьдлаа.

Хэвлэлийн бага хуралд „Lidové noviny“ зэрэг өдөр тутмын сонины болон „Motorkář“ мэргэжлийн сэтгүүлийн сурвалжлагчид болон Монгол Улсын Соёлын элч Петр Хоркий зэрэг хүмүүс оролцсон бөгөөд ЭСЯ-ны Ёслол хүндэтгэлийн өргөөнд хүрэлцэн ирсэн зочдод Монгол үндэсний идээ, унд, эд зүйлсийг сурталчлан таниулав.

Эх сурвалж: ГХЯ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж