Х.Баттулга: Мал барьцаалахгүй гэвэл малчид юу барьцаалах вэ?

Хуучирсан мэдээ: 2017.10.02-нд нийтлэгдсэн

Х.Баттулга: Мал барьцаалахгүй гэвэл малчид юу барьцаалах вэ?

Улсын бүртгэлийн үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох тухай Засгийн газрын тогтоолын хавсралтад Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар өөрчлөлт оруулжээ.

УИХ-ын намрын чуулганы нээлтийн  дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэллээ.

Төрийн тэргүүн “Монгол Улс Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдах шаардлага байгаа нь зүй боловч үндэсний онцлог, эрх ашгийг тусгасан заалт оруулж чадаж байгаа юу гэдгийг бодолцох хэрэгтэй.

Жишээлбэл, малыг барьцаа хөрөнгө гэж үзэхгүй гэвэл малчид юу барьцаалж зээл авах вэ. Хүүхдийн мөнгийг халамж гэж ойлгож байна. Энэ бол хүн амаа өсгөх бодлого. Энэ мэтчилэн Монголын онцлогийг мэдэхгүй заалт Олон улсын валютын сангийн хөтөлбөрт байна. Үүнийг засах ёстой.

УИХ-аар 2018 оны төсвийн хуулийг батлахдаа алдагдалгүй, чамбай төсөв батлах шаардлага байна. 2015 онд Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг баталсан ч бодитой хэрэгжсэнгүй. Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авахдаа үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг худалдан авах ёстой ч ажил хэрэг болж чадахгүй байна. Хүнс, хүнсний ногоогоо боломжоороо дотооддоо худалдан авалт хийдэг болох ёстой.

Шинээр байгуулагдах Засгийн газар эдийн засгаа олон тулгуурт болгох бага ч болов итгэл найдвар төрүүлж байгаа. Эдийн засаг уул уурхайгаас хэт хамааралтай, газрын баялгийг цөөн хэдхэн гэр бүл авч байгаа нь гажуудал бий болгож байна” гэсэн юм.

УИХ-ын намрын чуулганы нээлт өндөрлөн үргэлжлүүлэн УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, энэ долоо хоногт Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг батлах ажээ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж